[2020-01-20]
Хилийн Цэргийн сургагч багш нарт хичээл оров
 
[2019-12-10]
Аваргуудын АВАРГУУД тодорлоо
 
[2019-12-05]
Монгол Улсын "Аваргуудын Аварга 2019" аваргын бүс олгох нээлттэй тэмцээн
 
[2019-11-07]
Монгол Улсын "Аваргуудын Аварга 2019" аваргын бүс олгох нээлттэй тэмцээний удирдамж
 
[2019-11-05]
2019 оны УАШТэмцээний АВАРГУУД тодорлоо
 
 
 
 


Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцлоо
2018-06-15

 

2018 оны  06-р сарын 09-10 ны өдрүүдэд Украйн улсын Ужгород хотод зохиогдсон Шидокан Каратегийн 2018 оны Дэлхийн Аварга Шалгаруулах  Тэмцээнд Монголын Шидокан Каратегийн Холбоо, Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны 6 тамирчин, 2 дасгалжуулагч багш, 1 орчуулагч менежерийн бүрэлдэхүүнэй  оролцож 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медалийг эх орондоо авч ирлээ. Үүнд:

 

-У.Үүрийнцолмон Алтан медаль

 

-Б.Зоригт мөнгө, хүрэл медаль

-Э.Сумъяа мөнгө, хүрэл медаль

 -З.Баясгалан 2 хүрэл медаль

-Б.Чинзоригт хүрэл медаль тус тус хүртлээ. 

 

Энэ жилийн тэмцээний онцлог нь триатлон буюу 3 төрөлтөт тэмцээнд 1 үе карате, 1 үе кикбокс, 1 үе холимог тулаан тамирчдыг давхар оролцуулахыг зөвшөөрсөн бөгөөд манай 4 тамирчин 2 өөр төрлөөр давхар оролцож 3 тамирчин тэмцээний хос медальтан боллоо.

Монголын Шидокан Каратегийн Холбооны шигшээ багийн ахлагчаар Дэлхийн Олимпийн Каратегийн Холбооны Азийн бүсийн дарга Дэлхийн 3 удаагийн Аварга мастер багш Доржпүрэвийн Бямбадорж, 

Багийн ерөнхий дасгалжуулагчаар Шидокан Каратегийн Дэлхийн холбооны Монгол дахь салбарын дарга, Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны захирал, "Монгол-Зо" урлагийн мастер багш  Дархижавын Алтанхүү,

Орчуулагч менежерээр Монголын Шидокан Каратегийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,  "Монгол-Зо" урлагийн спортын мастер Пүрвээгийн Чулуунбат нар ажиллалаа. 

 Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлаг мандан бадраг. 

 Баг тамирчиддаа баярлалаа.

  

700 hitsPrint