Үндэсний тулаан Монгол-Зо урлагийн насанд хүрэгчдийн УАШТэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууслаа.
Энэ тэмцээний онцлог нь манай улсад орчин үеийн Үндэсний Бие хамгаалах урлаг албан ёсоор үүсч хөгжсөний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаагаараа болон энэ жилээс эхлэн нэг жинд нэг багаас 3-н тамирчинаас илүү тамирчин оруулахгүй гэсэн хязгаарыг тавьж өгсөнтэй шууд холбон ойлгож болно.
Өөрөөр хэлвэл манай эх оронд хөгжиж байгаа тулааны бүх төрлийн шилэгдмэл тамирчид үндэснийхээ тулааны дүрмээр авъяас, чадлаа шавхан өрсөлдөж аваргын бүс болон бусад шагналын эзэд болох юм.
Учир нь Монгол-Зо урлагийн мэргэжлийн дүрэм нь тохой, өвдөг болон бүхий л цохилт өшиглөлтийн техникийг чөлөөтэй хэрэглэж болдогоороо, 3 хором хүртэлхи хугацаанд барьц авах болон шидэлтийн мэх хэрэглэдэгээрээ тулааны бусад төрлөөс онцлогтой бүтэн контактны тэмцээн юм.
Хөнгөн жинд нийт 25 тамирчин
Дунд жинд 19-н тамирчин
Хүнд жинд 10 тамирчин хүч сорин өрсөлдөх боллоо.
Оролцож байгаа багууд: 1. Мон-Зо Клуб
2." Монгол Нударга" Сургууль
3. "Хос Ирвэс" Хамгаалалтын Алба
4. "Очир" Хамгаалалтын Алба
5. Тагнуулын Ерөнхий Газар
6. Цагдаагийн Ерөнхий Газрын Тусгай Хэлтэсийн "Ирвэс"
7. "Хас Банк"
8. "Шандас" дожо
9. Хилийн Цэргийн Дээд Сургууль
10." Бүгэн жигу" дожо
11. "Монгол Газар"ХХК
12. "Вагнер Ази" ХХК
13. "Зиг Заг" ХХК
14. " Заг" Холбоо
15. OWL Хамгаалалтын Алба
16. ЗХ-ний 084-р ангийн "Бүргэд"
Тэмцээнийг дэмжиж хамтран ажилласан байгууллага хувь хүн:
1. "Арвин Судар" Хэвлэлийн Компани
2. "Уушгийн Агуй" ХХК
3. "Хос Ирвэс" ХХК
4. "Сэврэй Айрбег" ХХК
5. "OWL " Хамгаалалтын Алба
6. Мөрөөдлийн Телевиз
7. "OOPS" ХХК
8. Ноён н. Дуурсах /супер тархи, их тархи, зохион бүтээгч/
9.н. Очирхуяг
10. "АПУ" ХХК
Ингээд энэ удаагийн тэмцээнийг дэмжин хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүн та бүхэнд амжилт бүтээлийн арвинийг хүсэн ерөөе
Спортын Төв Ордонд өргөнөөр ирж сонирхоцгооно уу
Өглөө 09.00 цагаас тоглолт эхлэх бөгөөд үдээс хойш 14.00 цагаас шигшээ тоглолт болон урлагийн номер, үзүүлэх тоглолт хаалтын ажиллагаа явагдах болно. |