[2023-11-26]
Үндэсний Бие Хамгаалах" Монгол-Зо" Урлагийн 2023 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
 
[2023-02-20]
Сар шинийн мэнд хүргэе
 
[2022-11-28]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээн
 
[2022-10-28]
Энэ жил Монгол-Зо урлаг үндэсний соёлын өвийн наадамд оролцлоо
 
[2022-10-27]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээний удирдамж
 
 
 
 


2012 оны насанд хүрэгчдийн УАШТэмцээн 2012 оны 11-р сарын 04-нд зохиогдоно.
2012-09-27

             

 

            Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо нь Үндэсний Тулааны Урлагаар хичээллэгсэд болон тамирчдын ур чадварыг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Холбооны Аварга Шалгаруулах насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнийг  2012 оны 11-р сарын 04-ний  өдөр зохион байгуулах гэж байна.  Тэмцээн: Хөнгөн жин\ -65 кг хүртэл\, Дунд жин \65-75кг\, Хүнд жин \75кг-аас дээш\ гэсэн 3 жинд "Монгол-Зо" Урлагийн насанд хүрэгчдийн тоглолтын дүрмээр зохиогдоно.

         Уг Тэмцээнд зөвхөн Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны салбар клубууд, тамирчид оролцох эрхтэй юм. Энэ удаагийн тэмцээнд "Монгол-Зо" Урлагийн "Мандах" цол Хүрэн бүснээс доош зэрэг цолтой тамирчид оролцоно.  \Мастер цолтой тамирчдыг оролцуулахгүй болно\

               Уг тэмцээнд амжилт гаргаж медальт байранд шалгарсан тамирчид болон  Мастер цолтой тамирчид нь энэ оны  12-р   сард   зохиогдох   МУ-д   хөгжиж   буй    бүх   бие хамгаалах урлагийн Холбоод,    Клубууд оролцдог          "Монгол Улсын Аварга 2012" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээнд МҮБХУХолбоог төлөөлөн оролцох эрхтэй болно.

                Салбар зөвлөл клубууд руу тэмцээний удирдамж зааврыг хүргүүлсэн болно. Тэмцээний мэдээллийг доорхи утсаар холбоо барьж авна уу. 

9191-6871. 8999-6556.

 

1868 hitsPrint