[2023-11-26]
Үндэсний Бие Хамгаалах" Монгол-Зо" Урлагийн 2023 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
 
[2023-02-20]
Сар шинийн мэнд хүргэе
 
[2022-11-28]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээн
 
[2022-10-28]
Энэ жил Монгол-Зо урлаг үндэсний соёлын өвийн наадамд оролцлоо
 
[2022-10-27]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээний удирдамж
 
 
 
 


Нөгөөдөр тэмцээн эхлэнэ.
2010-05-27

 

Тэмцээнд нийт 7-н салбар Клубийн 50 орчим тамирчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байна. Монгол-Зо урлагийн энэ удаагийн тэмцээн нь хагас контактны буюу цэгийн мэдрэмж, шидэлтийн болон өшиглөлтийн мэхүүдэд оноогоор дүгнэх журмаар зохиогддог тэмцээн юм.

Энэ удаагийн тэмцээний онцлогийн талаар МҮБХУХолбооны гүйцэтгэх захирал, Спортын мастер, МУСТА Д.Алтанхүүгээс тодруулахад: Энэ удаагийн тэмцээн нь уламжлал есоор  15 дахь удаа зохиогдож байгаа бөгөөд манай урлагийн насанд хүрэгчдийн ангиллын тэмцээний дүрмийг бодвол илүү энэрэнгүй буюу спорт чиглэлийн хөнгөн дүрмээр болдогтой холбоотой юм.

Учир нь мэргэжлийн чиглэлийн дүрмээр бага насны өсөлт нь бүрэн бойжоогүй хүүхдүүдийг тоглуулах нь маш их эрсдэл дагуулдаг учир манай "Монгол-Зо" урлаг нь тэмцээний тоглолтын хоёр дүрэмтэй байдаг гэж ойлгож болно.

Мөн өсвөр үеийн болон Идэрчүүдийн ангиллын тэмцээнийг манай Холбоо нь зөвхөн өөрийн Салбар, Клуб, Сургуулиудын дунд хаалттай зохион явуулдаг уламжлалтай. 

Энэ тэмцээн нь хийсэн мэх техникийн түвшин, чадамжаас шалтгаалан 1-3 хүртэлхи оноог өгдөг бөгөөд нийт 12 оноо авсан тамирчин цэвэр ялдаг байна.

Харин 11 сарын эхний 7 хоногт зохиогддог насанд хүрэгчдийн УАШТэмцээн нь ганцхан газар унасан тохиолдолд цохилт, өшиглөлтийн хүчийг өрсөлдөгчдөө шингээхийг хориглодог бүтэн контактны дүрмээр зохиогддог байна.

Гурав хүртэл секундийн хугацаагаар барьц авч цохих, өшиглөх, зуурах, шидэлтийн мэхүүдийг хэрэглэх, өвдөг болон тохойны цохилтыг чөлөөтэй хэрэглэх, ардаас довтлох зэргийг зөвшөөрдөг бөгөөд энэ дүрмийн онцлогоосоо шалтгаалан Монгол-Зо урлагаар хичээллэдэг шавь тамирчид нь сонирхогчдын болон мэргэжлийн бүхий л тулааны спортын дүрмээр зохицон тоглож амжилт үзүүлэх чадвартай байдаг нь бусад урлагийн тамирчдаас давуу байдлыг олж авдаг юм.

Гадаадын болон дотоодын олон иргэд Монгол-Зо урлагийн сургалт болон онцлогийг бүрэн ойлгож авахыг сүүлийн үед ихэд сонирхох болсон бөгөөд энэ нь Дэлхий дахинд Монголчууд бидний үндэсний тулаан, дайтах урлагийн нууц эрдэм, ганцаараа бүрэн судлагдаагүй байгаатай холбоотой юм.

Сонирхуулахад: Шаолинь буюу Ушу, Каратэ зэрэг урлагууд өөрийн улс, урлагийг сурталчлан хөгжүүлэхийн тулд бүхий л нууц, сургалтын арга барилаа дэлхий дахинд цацсан нь одоо нэгэнт бусдын сонирхолыг татахаа больсон байна. Тиймээс эргүүлж нөлөө болон сонирхолыг нь татахын тулд Японы каратэгийн бүхий л төрөл задарч зарим нь мэргэжлийн чиглэл рүү өөрчлөгдөн, зарим нь каратэ буюу Хоосон-гар гэсэн нэрний утгаа алдан зуурах, шидэлтийн мэхүүд, өчиг зэргийг тоглолтын дүрмэндээ шингээн бүр нэрээ хүртэл өөрчилөх гэж оролдох болсон байна.

Ер нь БХУ гэдэг бол нэгдсэн нэг ойлголт бөгөөд одоо ганц цогцоороо хөгжиж буй урлаг бол Монгол-Зо юм. Үүнд шидэх, өчих, хөших, хүч дагуулах, гар хөлийн эрдэм, акорбатик, зэвсэг, бие бялдар, сэтгэхүй гээд бүгд багтаж байдаг .

2096 hitsPrint