[2023-11-26]
Үндэсний Бие Хамгаалах" Монгол-Зо" Урлагийн 2023 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
 
[2023-02-20]
Сар шинийн мэнд хүргэе
 
[2022-11-28]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээн
 
[2022-10-28]
Энэ жил Монгол-Зо урлаг үндэсний соёлын өвийн наадамд оролцлоо
 
[2022-10-27]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2022 оны УАШТэмцээний удирдамж
 
 
 
 

 

 

1991 оны 05-р сард Биеийн Тамирын Дээд Сургууль дээр тухайн үед хөнгөний Тэнхимийн эрхлэгч байсан Ч.Сүхбаатар багшийн дэмжлэгтэйгээр ректор Ч.Зоригтбаатар багшийн тушаалаар “Монгол Каратэ” Клубийг нийт 80 суралцагсадтайгаар анх байгуулсан. 

 1991 онд 12 сарын 21-нд  одоогийн МУБИСургууль дээр буюу Багшийн Дээд сургууль дээр Ректор н.Чулуундоржийн 457 тоот тушаалаар Монгол Каратэ Тэнхим болон өргөжин байгуулагдаж хичээлийн “А” байрны 319 тоот өрөөнд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан.

   1993 онд Монгол Каратэ Клубын анхны ерөнхийлөгчөөр “Ажнай” Компанийн захирал Д.Бат-Эрдэнэ сонгогдон ажилласан УИХ-н гишүүн, Ажнай Корпарацийн ерөнхийлөгч.

   1994 оны 04-р сарын 08-нд Монголын Монгол Каратэгийн Холбоо болон өргөжиж  ерөнхийлөгчөөр "Хүннү" Компанийн захирал асан одоо "Их Засаг" Их Сургуулийн захирал Намсрайн Ням-Осор, Дэд ерөнхийлөгчөөр тухайн үед Хилийн Цэргийн Удирдах Газрын дарга асан хошууч генарал Я.Пүрэвдорж нар сонгогдон өнөөг хүртэл улиран сонгогдож хамтран ажиллаж, тус дэм болж явдагт бид үнэхээр баярлаж явдаг юм. 1995 оны 3-р сарын 28 нд "Монгол Нударга" төв ашиглалтанд орсоноор бид тэндээс нүүсэн бөгөөд одоо болтол Чингэлтэй Дүүргийн 1-р хороо, 1-р 40.000-тад төвлөрөн ажиллаж байна.

1997 оны 1-р сард  Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо гэж өөрчлөгдөн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулах болсон юм.

Өөрчлөгдөн гэдгийн учир нь гэвэл өнгөрсөн хугацаанд манай хамт олон Монгол үндэснийхээ түүхэн уламжлалт арга барилууд болон ард түмний дунд үлдэж хоцорсон домог, яриа, баримт зэрэг дээр шинжлэх ухааны гүнзгий судалгаа хийж орчин үеийн "Монгол-Зо" урлагийг дэлхий нийтийн спортын дүрэм болон нийгмийн төлөвшилтэй холбон гаргаж хөгжүүлэх суурийг тавьсан байсан учир энэ түүхэн цаг үед монгол нэр, томъёондоо албан ёсоор шилжсэн юм.

2004 онд Чингис хааны нэрэмжит “Их Засаг” Их Сургууль дээр Бие хамгаалагч- Эрх зүйн Тэнхимийг "Монгол-Зо" урлаг дээр суурилан  байгуулсан.

"Монгол-Зо" урлагийн сургалт программ дээр үндэслэн Хууль Сахиулахын Их Сургуулийн Хилийн Сургууль, Хилийн 0151, 0303, 0257, 0286, 0129,  дугаар тусгай анги салбарууд,  Зэвсэгт  Хүчний 150, 336, 084-р тусгай ангиуд, "Их Засаг" ОУИС-ийн Аюулгүй байдал, Бие Хамгаалагчийн Тэнхим, "Хос Ирвэс" Хамгаалалтын Алба  зэрэг байгууллагууд сургалтаа явуулдаг юм.

Дашрамд дурдахад өнгөрсөн түүхэн хугацаанд Монгол Улс тусгаар тогтнолын их баяр болох Монгол Наадмын нээлтэн дээр буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадмын нээлтийн ажиллагаан дээр тулааны урлагийн төрлүүдээс анх удаа "Монгол-Зо" урлагийн үзүүлэх тоглолт, монгол ташуурын эрдмийг танилцуулсан юм.

Энэ үзүүлэх тоглолтонд Хэнтий аймгийн Бор Өндөр хотын “Тас” клуб, Багануур, Архангай болон "Монгол Нударга" төв клуб, "Их Засаг" Их Сургууль, Цагдаагийн Акедеми, Хилийн Цэргийн Дээд Сургууль, 0151-р ангийн “Хилчин” Клуб, 084-р ангийн “Бүргэд Клуб” зэрэг 17 салбараас шалгаран ирсэн шилдэг 150 багш, шавь, тамирчид хичээл зүтгэл гарган оролцсон юм.

Энэ арга хэмжээнд  оролцсон багш дасгалжуулагч, шавь тамирчид нь монголд минь ийм тулааны урлаг байсан...... байдаг юм гэдгийг өөрийн ард түмэн болон дэлхий нийтэд үзүүлж харуулах гэсэн нэгэн хүсэл дээр санаа нийлэн нэгдэн ажиллаж зорилгодоо хүрсэн нь бахархууштай үйл явдал байсан юм.

Мөн 2006 онд "Монгол-Зо" урлагийн тухай хоёр хэл дээр DVD кино гаргасан нь чухал үйл явдал болсон юм.

Одоогоор манай Холбооны дасгалжуулагч  багш нар, тамирчдаас  Олон улсын хэмжээний мастер 20 хүн,  Спортын мастер 61,  Спортын дэд мастер 58 хүн Монгол Улсын спортын цол олгох зөвлөлөөс батласан болзол ханган цол, тэмдэг, үнэмлэхээ гардан аваад байна.

Одоо Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо нь "Монгол-Зо" урлагаар улсын хэмжээнд өргөнөөр сургалт үйл ажиллагаагаа явуулдаг спортын үндэсний байгууллага болон хөгжсөн бөгөөд Дэлхийн тавцанд Монголын уламжлалт Бие Хамгаалах Урлагийг сурталчлан таниулах болон Монголын тулаанчдыг мэргэжлийн чиглэлээр дэлхийд гарган ажиллаж байна.

МҮБХУХолбооноос жил бүр уламжлал болгон Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн УАШТэмцээн, Хил Хамгаалах байгууллагын АШТ, Армийн АШТ, 2 жилд 1 удаа зохиогддог Монгол Улсын "Аваргуудын Аварга" Аваргын бүс олгох нээлттэй Тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.

 Одоогоор МҮБХУХолбоо нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 33 салбар клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбооны удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр Ерөнхийлөгчөөр Холбооны үүсгэн байгуулагч мастер багш Д.Отгонбаяр,  дэд ерөнхийлөгчөөр Биеийн Тамир Спортын Дунд Сургуулийн захирал доктор профессор Ч.Зоригтбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар мастер багш Д.Алтанхүү нар сонгогдон ажиллаж байна.