
2018 оны 06-р сарын 09-10 ны өдрүүдэд Украйн улсын Ужгород хотод зохиогдсон Шидокан Каратегийн 2018 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголын Шидокан Каратегийн Холбоо, Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны 6 тамирчин, 2 дасгалжуулагч багш, 1 орчуулагч менежерийн бүрэлдэхүүнэй оролцож 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медалийг эх орондоо авч ирлээ. Үүнд:
-У.Үүрийнцолмон Алтан медаль
-Б.Зоригт мөнгө, хүрэл медаль
-Э.Сумъяа мөнгө, хүрэл медаль
-З.Баясгалан 2 хүрэл медаль
-Б.Чинзоригт хүрэл медаль тус тус хүртлээ.
Энэ жилийн тэмцээний онцлог нь триатлон буюу 3 төрөлтөт тэмцээнд 1 үе карате, 1 үе кикбокс, 1 үе холимог тулаан тамирчдыг давхар оролцуулахыг зөвшөөрсөн бөгөөд манай 4 тамирчин 2 өөр төрлөөр давхар оролцож 3 тамирчин тэмцээний хос медальтан боллоо.
Монголын Шидокан Каратегийн Холбооны шигшээ багийн ахлагчаар Дэлхийн Олимпийн Каратегийн Холбооны Азийн бүсийн дарга Дэлхийн 3 удаагийн Аварга мастер багш Доржпүрэвийн Бямбадорж,
Багийн ерөнхий дасгалжуулагчаар Шидокан Каратегийн Дэлхийн холбооны Монгол дахь салбарын дарга, Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны захирал, "Монгол-Зо" урлагийн мастер багш Дархижавын Алтанхүү,
Орчуулагч менежерээр Монголын Шидокан Каратегийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, "Монгол-Зо" урлагийн спортын мастер Пүрвээгийн Чулуунбат нар ажиллалаа.
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлаг мандан бадраг.
Баг тамирчиддаа баярлалаа.
|