[2019-01-03]
ЮНЕСКО-оос зохион байгуулсан Бие Хамгаалах Урлагын Фото уралдаанд Монгол-Зо шалгарав
 
[2018-12-14]
Зүүн Азийн Тулааны Урлагийн Форум
 
[2018-12-12]
Цол зэрэг ахиулан шагнах тухай Тушаал
 
[2018-12-10]
УАШТэмцээний АВАРГУУД тодорлоо
 
[2018-11-01]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2018 оны УАШТэмцээний Удирдамж
 
 
 
 


Зүүн Азийн Тулааны Урлагийн Форум
2018-12-14

 

Зүүн Хойд Азийн Тулааны Урлагийн Форумыг Улаанбаатар хотноо 2018-12-13 наас 14 ний өдрүүдэд амжилттай зохион явууллаа. Зөвлөгөөнд Монгол Улс, БНСУлс, БНХАУ, Япон, Ардчилсан Солонгос зэрэг орнуудын Үндэсний тулааны урлагийн төлөөллүүд оролцлоо. 

Манай Холбооны Тэргүүн Боржигин Дархижавын Отгонбаяр Монгол-Зо урлагийн талаар илтгэл тавьж, Ташуурын эрдмийн талаар ойлголтыг өгсөн байна.

Мастер Ч.Батзориг, У.Үүрийнцолмон, Б.Зоригт, Б.Чинзориг нар Блую Скай -д зочид төлөөлөгчидөд зориулан Ташуурын үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.

Мөн Юнескогийн Үндэсний Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Сүхбаатрын Уянгатай Монгол-Зо урлагийг ЮНЕСКО-д үндэсний өвөөр бүртгүүлэх асуудлаар санал солилцож дахин уулзалт хийхээр товлосон байна.

Дэлхийд анх түрүүлэн хөгжсөн Бие Хамгаалах Урлагийн төрлүүд, тухайлбал Япон, Солонгос зэрэг орнуудад хүүхэд залуучуудын хандлага БХУ-т суларч байгаа нь эмзэглэх асуудал болж байгаа талаар, мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хэрхэн зөв менежмент, жендерхүйсийн ялгаврал-н байдал гаргахгүйгээр хөгжүүлэн хамруулах талаар хэлэлцүүлгнэ явуулж санал бодлоо солилцон зохих шийдэлд хүрлээ.

Манай Холбооны хувьд Хичээл, сургалт явуулж байгаа Клуб, Бэлтгэлийн зал танхимд эмэгтэйчүүд хувцасаа солих, усанд орох зэрэг асуудлууд дээр анхаарал тавин үүнийг нөөц бололцоогоо ашиглан шийдвэрлэж эхлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийлээ.

167 hitsPrint