[2019-05-05]
Mongol-Zo номыг худалдаалж байна
 
[2019-04-23]
Мастер багш Д.Отгонбаярын шинэ бүтээл
 
[2019-01-03]
ЮНЕСКО-оос зохион байгуулсан Бие Хамгаалах Урлагын Фото уралдаанд Монгол-Зо шалгарав
 
[2018-12-14]
Зүүн Азийн Тулааны Урлагийн Форум
 
[2018-12-12]
Цол зэрэг ахиулан шагнах тухай Тушаал
 
 
 
 


Мастер багш Д.Отгонбаярын шинэ бүтээл
2019-04-23

 Багш Д.Отгонбаярын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон МОНГОЛ-ЗО Монголчуудын хүнийг хөгжүүлэх уламжлалт арга ухааны үндэс ном 04-р сарын 09-ний өдөр Төв Номын Сангийн Үнэт Ховор номын Музейд нээлтээ хийлээ.

Хамгийн гол нь энэ номонд юуг өгүүлэхийг зорьсон бэ? гэвэл эрт дээр үеэс манай үндэстэн яагаад хүчирхэг байсны гол нууц нь энгийн ахуйд 13 шинжлэх ухааны өгөгдлийг суулган эзэмшиж ирсэнд байсныг тодруулан ойлгуулахаар жишээ татаж нотолгоотой бичсэнд энэхүү бүтээлийн цөм оршино.

Мөн Дэлхийд анх удаа Монгол-Зо урлагийн эртний түүх болон орчин үеийн онцлог, цагийн товчоон, Монгол-Зо урлагийн ойлголт, Ташуурын эрдэм зэрэг бүлгүүдийг англи хэл дээр орчуулан гаргасанд оршино. 

Мөн тухайн номны хавтсан дотор тусгай үүрэнд Монгол-Зо урлагийн онцлогийг харуулсан сурталчилгааны СД бүтээл хамт гарсан байна.

Монгол үндэстнийхээ ирээдүйн үр хойч, залуустаа хүргэхийн тулд 21 аймаг, Хотууд болон Нийслэлийн лабортори сургуулиудын номын санд үнэгүй хандивласан нь манай үндэстэнд чухал өгөөжтэй гэж харж байгаа юм. Хэдийгээр одоо манай улсад Дэлхийн спортод хөл алдан Түүх, Тусгаар тогтнол, өв соёлтойгооо нягт холбоотой Үндэсний тулааны урлагаа дэмжих нь бага байгаа боловч дэлхийд оршин тогтнож тусгаар соёл, түүхтэй ард түмэн гэдгээ харуулахын тулд анхаарах цаг наашлан буй нь тодорхой юм.

Энэ номыг бүтээхэд хамтран ажилласан Мөнх Студийн захирал Д.Төр-Мөнх болон хэвлүүлэхэд туслалцаа үзүүлсэн анхны хүндэт Ерөнхийлөгч Өмнөговь аймгийн уугуул Ажнай Корпарацийн Ерөнхийлөгч Д.Батэрдэнэ ахдаа болон ах, дүү төрөл төрөгсөд, анд найз нөхөддөө гүнээ талархал илэрхийлье гэж Багш Д.Отгонбаяр маань нэгийг бодуулахаар өнгө аястай хэлсэн юм.

 

 

64 hitsPrint