[2020-12-03]
Мэндчилгээ болон 2020 оны УАШТэмцээн Ковидын улмаас тодорхойгүй хугацаар хойшилсоныг мэдэгдэж байна
 
[2020-10-23]
2020 оны УАШТэмцээний УДИРДАМЖ
 
[2020-01-20]
Хилийн Цэргийн сургагч багш нарт хичээл оров
 
[2019-12-10]
Аваргуудын АВАРГУУД тодорлоо
 
[2019-12-05]
Монгол Улсын "Аваргуудын Аварга 2019" аваргын бүс олгох нээлттэй тэмцээн
 
 
 
 


Мэндчилгээ болон 2020 оны УАШТэмцээн Ковидын улмаас тодорхойгүй хугацаар хойшилсоныг мэдэгдэж байна
2020-12-03

 Юуны өмнө Холбооны нийт шавь, Тамирчид, Дасгалжуулагч багш, Тэдний Хүндэт эцэг, Эх, үр хүүхэд хань, та бүхэндээ Үндэсний Тулааны урлаг нь орчин үеийн спорт Монгол-Зо урлаг болон үүсэн хөгжсөний 30-н жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Хэдийгээр 2020-12-12,13-нд товлогдсон байсан УАШТэмцээн маань Ковид-19 цар тахлын халдвар дотоодод гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч Монголчууд бид хамтдаа даван гарах нь цаг хугацааны асуудал юм.

Иймд аливаа юм сайнтай, муутай байдаг тул урд нь судлаж бүрэн ойлгож чадахгүй байсан дутуу зүйлээ мэдэхийн төлөө чармайх хугацаа бидэнд өгч байгаа нь сайшаалтай юм.

Тиймээс сурах бичгийн түүхэн бүлэг болон Шинжлэх ухааны үндэслэл бүлгийг сайтар уншиж ойлгохыг та бүхнээсээ хүсэе....

Бие Хамгаалах урлаг нь бусад спортыг бодвол материаллаг болон том орон зай шаардахгүй өөрийн бие, оюун санаагаар гүнзгийрэн мэргэших боломжтой тул үр хүүхэд, хань ижил, гэр бүлтэйгээ хамтдаа байгаа энэ хугацаанд түүнийг ойлгон эзэмшиж, монгол ахуйн өргөн мэдлэгээ олж авахыг ерөөе..

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн  Монгол-Зо урлагийн Тэргүүн багш Боржигин Дархижавын Отгонбаяр

43 hitsPrint