[2021-12-31]
Шинэ оны мэнд хүргэе
 
[2021-11-29]
Тушаал. Цол зэрэг олгох тухай
 
[2021-11-28]
Насанд хүрэгчдийн УАШТэмцээний дүн
 
[2021-11-23]
Насанд хүрэгчдийн 2021 оны УАШТэмцээн
 
[2021-11-15]
Тушаал. Цол зэрэг ахиулан олгох тухай
 
 
 
 


Шинэ оны мэнд хүргэе
2021-12-31

 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой маань энэ үед хоригдон өнгөрсөн боловч, Холбооны Захирал Дархижавын Алтанхүүгийн удирдлага дор энэ жилийн хуваарьт Өсвөр үе, Идэрчүүд, Эмэгтэйчүүд болон Насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнийг анх удаа үзэгчгүйгээр зохион байгууллаа.

Мөн Монгол-Зо Урлагийнхаа Дэлхийн тавцанд олгогдох мастерийн батламжийг эцсийн байдлаар шинэчлэн үйлдвэрлэж олгож эхэллээ.

Хуваарьт цол зэргийн шалгалтыг тогтмол авч явуулсанаас гадна Монгол Улсын Цол зэргийн Комиссоос олон шавь, тамирчид минь Спортын Олон Улсын болон мастер, дэд мастерын цол, тэмдэгээ авлаа.

Төрийнхөө өндөр дээд одонгоор 2 багш энгэрээ цоолсон өндөр амжилтуудаар бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна.

Оны босгон дээр буюу өчигдөр Мастер Ц.Азжаргал минь Солонгос Улсад мэргэжлийн ээлжит тулаандаа ялалт байгуулсан нь бахдууштай сайхан байлаа.

Ингээд ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан амьдарч, Монгол-Зо урлаг минь эх орныхоо нэр хүнд, монгол ёс заншил, үндэстэн оршин ирсэний агуу суурь болсон урлаг гэдгийг ард түмэндээ таниулан, ойлгуулахын хамтаар жинхэнэ монгол хүн гэж Монгол тулааныхан байдгийг амьдрал дээр нотлон харуулж өөдрөг явахыг хүсэн ерөөе...

Монгол-Зо урлагийг уламжлан хөгжүүлэгч Боржигин Дархижавын Отгонбаяр

30 hitsPrint