[2022-05-01]
МУ-ын Аваргуудын АВАРГУУД
 
[2022-04-01]
МУ-ын "АВАРГУУДЫН АВАРГА 2022" аваргын бүс олгох нээлттэй тэмцээний заавар
 
[2022-03-01]
Мастер багш Ч.Батзориг, Ц.Батболд нар шагнагдлаа
 
[2022-02-28]
Монголын Үндэсний Спортын Анхдугаар Их Чуулган
 
[2021-12-31]
Шинэ оны мэнд хүргэе
 
 
 
 


МУ-ын "АВАРГУУДЫН АВАРГА 2022" аваргын бүс олгох нээлттэй тэмцээний заавар
2022-04-01

 

Урилга 

Монголын Үндэсний Бие Хамгаалах  “Монгол-Зо” Урлагийн  2022 оны Монгол Улсын “АВАРГУУДЫН АВАРГА 2022”  аваргын бүс  олгох нээлттэй тэмцээн 2022 оны 05-р сарын 01-нд зохиогдох тул Монголын Тулааны Урлагуудын үе үеийн Аваргуудыг, мөн бие хамгаалах урлагуудын холбоод, клубуудыг аварга тамирчдаа бэлтгэн оролцуулахыг урьж байна.

/Тус тэмцээнд Бие Хамгаалах Урлагуудын зөвхөн аваргууд Аваргын бүсний төлөө тулалдах болно/

               Техникийн зөвлөлгөөн: 2022 оны 04-р сарын 26-нд 19.00 цагт МҮБХУХолбооны “Оргил”  Клубын  байранд болно. РЦНК-ийн хойно, ENGLISH SCHOOL-ийн урд талын байр

          Тэмцээний жин болон  эмчийн үзлэг:  2022 оны 04-р сарын 30-нд 10.00  цагт   МҮБХУХолбооны   “Оргил”   Клуб-ын байранд хийнэ.  РЦНК-ийн хойно, ENGLISH SCHOOL-ийн урд талын байр

Тэмцээний сугалаа: 2022  оны  04-р  сарын  30-нд  11.30  цагт МҮБХУХолбооны “Оргил” Клуб-ын байранд хийнэ.

 Тэмцээн:    Хөнгөн жин:     65 кг хүртэл

                            Дунд жин:       65 кг-75кг 

                        Хүнд жин:      75 кг-аас дээш  гэсэн 3 жинд Үндэсний Бие Хамгаалах  ”Монгол-Зо” Урлагийн  дүрмээр зохиогдоно.

 Монголын Үндэсний Бие Хамгаалах

Урлагийн Холбоо

 Утас: 9191-6871.  8999-6556. 

 

2022.04.01

 

 

 

Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо Урлагийн 

Монгол Улсын “АВАРГУУДЫН АВАРГА 2022”

Аваргын бүс олгох  нээлттэй тэмцээний

 Удирдамж

     Нэг. Зорилго

          Үндэсний Бие Хамгаалах Монгол-Зо” Урлагаар болон Монгол Улсад хөгжиж буй Бие Хамгаалах Урлагийн төрлүүдээр хичээллэгсдийн техник ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын Тулааны Урлагуудын аваргуудын Аваргыг төрүүлж Аваргын бүс олгож алдаршуулах зорилгоор уламжлал болгон 2 жилд 1 удаа зохион явуулдаг билээ.

 

     Хоёр. Тэмцээн зохион явуулах журам

 

            Тэмцээнийг  МҮБХУХолбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл  “Монгол-Зо” Урлагийн тэмцээний тоглолтын дүрмээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид хантааз,  хар, цагаан өнгийн өмсгөл /кимоно/, заавал өмсгөлийн өмдтэй, эмзэг эрхтэний хамгаалалт, шүдний хамгаалалт, бээлий, өмсөж оролцоно. 

 Тэмцээнд:  Насанд хүрэгчид   Хөнгөн жин   ( 65 кг хүртэл )

                                                        Дунд жин       ( 65кг-75 кг )

                                                      Хүнд жин       (75 кг-аас дээш)  гэсэн гурван  жингийн ангилалд бие хамгаалах урлагийн аль нэгэн төрлөөр зөвхөн Аварга болж байсан тамирчид  “Аваргын Бүс”-ний төлөө өрсөлдөнө.            

          Тамирчид талбайд 2 минутаар 2 үе тоглоно. Оноо үнэлгээ тэнцсэн тохиолдолд дахин 1 үе сунгана.  Дахин тэнцвэл шүүгч нарын шийдвэрийг үндэслэн аль идэвхитэй, ур чадвар сайтай тоглосон тоглогчид ялалтыг өгнө.  /Шүүгч нар нь шийдвэрээ ил тод туг өргөн илэрхийлнэ/ Дахин тэнцсэн тохиолдолд жин үзэж аль хөнгөн жинтэй тамирчинд ялалтыг өгнө. /Шаардлагатай тохиолдолд ерөнхий шүүгч 1 минут сунгаж болно./

    Гурав. Тэмцээний тоглолтын дүрэм

 

  Тамирчинд зөвшөөрөгдөх техникийн өгөгдөхүүнүүд.      

     - Унаснаас бусад тохиолдолд гарч болох бүхий л нөхцөлд  хөл, гар,  шидэлтийн бүх техникийг хэрэглэх.

     -  3 секунд хүртэл хугацаанд барьц авч зуурах, шидэлтийн мэх хийх.

     -  Тоглогч нь цаашид тоглох чадваргүй болсноо мэдэгдэх (амаар болон дохиогоор)    мөн татгалзах        

 Тамирчинд хориглох техникийн өгөгдөхүүнүүд.

       -   Эмзэг эрхтэн рүү болон дагз руу өшиглөлт цохилтыг шууд санаатайгаар хийх

-       Өрсөлдөгчөө газар унасан тохиолдолд цохилт өшиглөлтийн хүчийг биед нь шингээх

-       Шүүгчийн командаас өмнө болон хойно аливаа үйлдэл хийх

-   Шүүгчийн зөвшөөрөлгүй зориулалтын бус хамгаалалт хэрэглэх, /хатуу болон хэт зузаан шилбэ, тохой, өвдөгний хамгаалалт/

-       Толгойгоор цохих / мөргөх /

-       Дэвжээг үл хүндэтгэсэн болон харьцааны зохисгүй байдал гаргах  амаар болон хэлбэрээр

-   Хориотой үйлдэл хийж өрсөлдөгч тамирчнаа гэмтээсэн тохиолдолд тоглох чадваргүй болгох өрсөлдөгч тамирчныг ялсанд тооцно.

 Оноо үнэлгээ өгөх

 

     Хагас оноо:

-     Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.

-       Шидэлтийн ердийн мэхийг амжилттай хийх

-       Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх

Бүтэн оноо:

-       Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан  8 хүртэл тоолуулах

-       Нисэлттэй шидэлтийн мэхийг амжилттай хийх

Цэвэр ялалт:

-       Өрсөлдөгчөө тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй буюу  ухаангүй байдал /накаут/-д оруулан 10 хүртэл тоолуулах

-       Оноо,  торгуулийн хэмжээ цэвэр ялалтын харьцаанд хүрсэн үед

-       Өрсөлдөгч тал татгалзах болон дэвжээнд дуудсанаас хойш 1 минут өнгөрсөн бол

 

      Дөрөв. Тэмцээний шагнал

 

               Жингийн ангилал:                Хөнгөн жин: 1, 2, 3

                                                                  Дунд жин:     1, 2, 3

                                                  Хүнд жин:  1, 2, 3 байр,  шилдэг  ур  чадвартай  дайчин тоглогч,  шилдэг шүүгч, дасгалжуулагч  шалгаруулж  Аваргын бүс,  цом,  диплом, медаль,  мөнгөн шагнал,  ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна.

     Шагналт байранд шалгарсан МҮБХУХолбооны тамирчдын зэрэг цолыг журмын дагуу  1 шат  ахиулан шагнана.

 

Тав. Дасгалжуулагчийн үүрэг хариуцлага

 

     Баг хариуцсан дасгалжуулагч нь тамирчдыг тэмцээний дүрэмтэй чанд танилцуулж,  тэмцээний үед хамт байж дэвжээнд тамирчдаа биечлэн гаргаж өгнө. зөвхөн бэлтгэлийн хувцастай

Баг тамирчдаа оролцуулах холбоо клубууд  заавал стандартын шаардлага хангасан бээлий 10 унцаас багагүй, Mongolian warrior , эмзэг эрхтэний хамгаалалт, шүдны хамгаалалт зэрэг хэрэглэлтэй байна.

      Нийт оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өөрсдөөр нь баталгаа гаргуулан  мэдүүлэгт болон баталгааны хуудсанд заавал гарын үсэг зуруулсан байх, тамирчны танилцуулга, мэдүүлэг болон аварга болж байсаныг нотлох бичиг баримт, 1 % зураг, дэвжээний төлбөр /мандатны мөнгө/ болох 30.000₮   Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Худалдаа Хөгжлийн Банкны 2611003731 дансанд  зэргийг  техникийн зөвлөгөөн дээр авч ирнэ.

      Техникийн зөвлөлгөөнд  тамирчдын танилцуулга, мэдүүлгийг авч ирээгүй бол тэмцээнд  оролцуулах  боломжгүй болно.

    Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны   

        тэмцээн зохион байгуулах комисс.

 

263 hitsPrint