 Энэ баярт манай улсын нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Ш.Дулмаа, Д.Урианхай, Г.Мөнхцэцэг нар уригдан оролцсон бөгөөд Үндэсний Номын сангийн захирал Х.Чилаажав болон бүх Аймгийн номын сангийн эрхлэгч нар хуран цугларсан байлаа.
Монгол үндэстний өв соёл хичнээн баялаг бөгөөд тэдгээрийг орчин үеийн хүүхэд залуус болон хойч үеийнхэндээ хэрхэн өвлүүлэн үлдээх талаар санал бодлоо солилцсон юм.
Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагын Холбооноос зохион явуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд Холбооны тэргүүн Д.Отгонбаяр уг баярын арга хэмжээн дээр улсынхаа бүх аймгийн номын санд өөрийн "Бие Хамгаалах Урлаг" бүтээлээ үнэгүй хандивлаж байгаагаа илэрхийлээд эрхлэгч нарт гардуулан өглөө.
Нийтдээ нэг сарын хугацаанд багш Д.Отгонбаяр нь өөрийн оюуны бүтээлийнхээ дээжээс 1500000 төгрөгний номыг монгол үндэстэн хүүхэд залуучуудынхаа мэдлэг олж авах эрдмийн өргөөнд өргөн бариад байгаа юм.
Үндэсний төв номын сангын захирал Х.Чилаажав манай Холбооны хамт олны цаашдын ажилд амжилт хүсээд талархалын нотломжыг гардуулан өгсөн байна. |