 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооноос 2 жилд 1 удаа зохион байгуулдаг "МОНГОЛ УЛСЫН АВАРГА 2015" аваргын бүс олгох нээлттэй тэмцээнийг Цагдаагийн Ерөнхий Газрын Тусгай Ажиллагааны Газрын байгуулагдсаны 25 жилийн ойн нэрэмжит болгон 2015 оны 02-р сарын 01-ний өдөр Спортын Төв Ордонд амжилттай зохион явууллаа.
Тэмцээнд бие хамгаалах урлагуудын аль нэгэн төрлөөр зөвхөн аварга болж байсан тамирчид оролцож аваргуудын аваргыг шалгаруулж байгаараа онцлогтой юм.
Тус тэмцээнд 18 байгууллагын 41 аварга тамирчин оролцож аваргын бүсний төлөө тулалдсанаас:
Хөнгөн жинд:
1. С.Сүхболд \Батлан Хамгаалахын Их Сургууль\
2. А.Мөнхбаатар \МҮБХУХолбооны "Дархан-Нударга" клуб, "Бурхан Халдун" групп\
3. Г.Тэмүүжин \МҮБХУХолбооны "Тас" клуб\
Дунд жинд:
1. Н.Отгонбаатар \ЦЕГазрын Тусгай Ажиллагааны Газар\
2. Т.Отгонзаяа \ЦЕГазрын Тусгай Ажиллагааны Газар\
3. Г.Батчулуун \МҮБХУХолбооны "Оргил" клуб, ЦЕГазрын Тусгай Ажиллагааны Газар\
Хүнд жинд:
1. Т.Ариунболд \ЦЕГазрын Тусгай Ажиллагааны Газар\
2. Б.Ганбаяр \МҮБХУХолбооны "Алтан Шонхор" клуб, ХЦ-ийн 0303-р тусгай салбар\
3. Б.Бүрэнзориг \МҮБХУХолбооны "Бүргэд" клуб, ЗХ-ний 084-р анги\ нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн "Ньюс Ремикон" ХХК, "Ард Капитал групп" ХХК, "Москва комплекс" ХХК, "Монгол Нэхмэл" ХК, "SP" ХХК, "Имай Амка" ХХК, "Уушигийн Агуй" ХХК, "ТV-9" телевиз, "Стандарт групп" ХХК, "Хос Ирвэс" ХХК, Спортын Бэлтгэлийн Төв зэрэг байгууллагуудад Холбооны Удирдах Зөвлөл, нийт гишүүд дэмжигчид, тэмцээн зохион байгуулах комиссын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Монголын Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлаг мандан бадраг.....
|