[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2015-05-26

 Манай Холбооны Д.Алтанхүү дасгалжуулагчтай баг тамирчид Будапешт хотноо зохиогдсон Шидокан Каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 6-н тамирчин оролцсоноос тамирчин У.Үүрийнцолмон мөнгө, Ц.Амарсанаа Мөнгө, Б.Балдангомбо хүрэл, Г.Мөнх-Од хүрэл медаль хүртэж дэлхийд данстай тамирчид болохоо харууллаа.

Энэ тэмцээнд 20 орны 135 тамирчид хүч чадлаа дайчлан оролцсон бөгөөд манай тамирчид хамгийн бага нь 4 удаа тоглож медаль авцгаасан юм. 

Зохион байгуулах хорооноос манай монголын тамирчдаас нилээн бэргэж байгаа нь дандаа хүчтэй орны тамирчидын эсрэг буюу Украйн, Япон, Герман улсын тамирчдтай оноолт тааруулсанаас нь харагдаж байлаа. 

Мөн Японы Шидокан Каратэгийн Холбооны 8-р Дантай тэргүүн болон Унгарын Шидокан Каратэгийн Холбооны тэргүүн Аттилла мастераас эхлэн бүгд Манай Монголын Шидокан Каратэгийн Холбооны захирал Д.Бямбадоржийг Бабу ирсэн үү гэж хүндэтгэлтэйгээр асууж байсан нь бидний бахархалыг төрүүлж байсан юм. 

Яагаад гэвэл Бабу маань энэ төрлөөр Монгол Улсдаа байхгүй 5-н удаагийн Дэлхийн аварга гэсэн цолыг хүртэж даруухан амьдарч яваа нэгэн юм. Тулаанч Амарбаясгаланг хүртэл замыг нь зааж өгч Япон улсад гаргасан гээд түүний гавъяа их юм.

Унгар улсын дэвжээнд хүч сорин өрсөлдөх тэмцээний анхны тоглолтыг тамирчин Б.Балдангомбо маань амжилттай буюу салхийг нь хагалж 1,40 секундэнд өрсөлдөгчөө хэвтүүлсэнээр манай амжилт дараалан, тамирчин Ц.Амарсанаа, У.Үүрийнцолмон нар өрсөлдөгчиддөө хүнд цохилтыг мэдрүүлэн илүүрхэж, унагаж байхыг харсан ямарч багш битгий хэл үзэж байсан Монголчуудын сэтгэл, бахархал дүүрэн байлаа.

Тамирчдыг тэмцээнд оролцоход ивээн тэтгэж, мөн тусалсан Байгууллага, хувь хүн бүгдэд талархалаа илэрхийлье.

Биднийг Унгарт очиход Элчин Сайдын Яамнаас тосуулсан байсан нь их сайхан санагдсан бөгөөд мөн миний найз  унгар гэгдэх ПүрэвОчир буюу Пүүжээ минь бүхий л талаараа тусалсанд найзын хувьд төдийгүй шавь нар минь их баярласан шүү.

Сонин тохиолдолыг дурдахад манай Холбоо анх 1996 онд Солонгос Улсад зохиогдсон Кик Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд адилхан 6 тамирчинтай оролцож 3 мөнгө, 1 хүрэл нийт дөрвөн медаль авч байсан бол энэ тэмцээнд бас 6 тамирчин оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль авсан нь давхацсанаас гадна анхны тэмцээнд медаль авсан Цогоохүү овогтой Мөнхцэцэг шавийн маань төрсөн дүү Ц.Амарсанаа мөнгөн медаль авсан нь гайхалтай сонин бахдам санагдаж билээ.

Монголын минь дайчдын алдар цууриатаж, дэлхий айн сүрдэж байх болтугай

Монгол-Зо Урлагийн Тэргүүн, Акедемич, ОУХМастер, БТСТэргүүний ажилтан,

Оргил цол Хар бүс 6-р Дантай багш Боржигин Дархижавын Отгонбаяр

2975 hitsPrint