[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Шинэээр элсэгчид тангарагаа өргөлөө
2015-11-09

           Холбооны Сонгино Хайрхан Дүүргийн 5 шар дахь салбар, МУ-ын спортын мастер Д.Зоригт дасгалжуулагчтай "Одод" Клуб дээр 2015 оны шинээр элсэгчид тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

        Тангараг өргөхөөр "Хос Ирвэс" Клуб, "Монгол Нударга" Сургууль, "Одод" Клубын 50 орчим шавь шинээр тангараг  өргөв.

         Ингэснээр "Монгол-Зо" урлагийн эрхэмлэж явах 4 зүйл болох Үнэнч шударга, Эв нэгдэл, Эр Зориг, Тэсвэр Хатуужилыг шүтэж, цээрлэж явах Хууран мэхлэх, Хувиа хичээх, Айн сүрдэх, Олон амлах гэсэн 4 зүйлийг сахих ёстой.

          Мөн энэ урлагийг өөрийн дур хүслээр сонгож авсан бөгөөд хууль бус зүйлд буруу санаагаар ашиглахгүй гэх мэт андгайг өргөж батламжинд гарын үсэг зурдаг юм.

         Ёслолын ажиллагааны дараа бага зиндаанд цол, зэргээ ахиулахаар өргөдөл өгсөн нийт 27 шавь тамирчдаас МҮБХУХолбооны Цол Зэргийн Комиссийн дарга Д.Отгонбаяр, Д.Алтанхүү, Б.Наранбадрах нарын бүрэлдхүүн шалгалт авсан юм.

         Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн анхдагч цол, цагаан бүсэнд шалгалт өгсөн шавь нараас 11 хүн тэнцэж бага зиндаанд дэвшсэн байна.

         Бүс авсан тамирчиддаа үлгэр дууриал болж явас ёстойг нь сануулаад цаашид улам амжилттай суралцахыг Холбооны удирдлагаас хүсэн нотломжийг гардуулан өглөө.

2017 hitsPrint