 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Өсвөр үе, Идэрчүүдийн 2010 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 29-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнийг Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн н.Ганбадрах захиралтай “Хийморь Хангай” ХХКомпани бүх зардалыг ивээн тэтгэж явуулсан бөгөөд Уб хот, Төв аймаг, Налайх, “Мон-Зо” Клуб, “Одод” Клуб, Монгол Нударга Сургууль зэрэг Клубийн шилдэг 38 тамирчин бага нас/9-12/, Дунд нас/13-15 нас/, Идэрчүүд/16-18 нас/ гэсэн гурван ангилалд хүч сорин өрсөлдлөө.
Бага нас: 1-р байр Г.Пүрэвбаатар /Төв аймаг “Төгс-Нударга” Клуб
2-р байр А.Төгөлдөр /УБ хот “Монгол Нударга” Сургууль/
3-р байр Б.Билгүүн /УБ хот “Монгол Нударга” Сургууль
Дунд нас: 1-р байр Х.Одхүү /Налайх дүүрэг, “Төгс Эрдэм” Клуб/
2-р байр Ц.Гантогтох /УБ хот “Мон-Зо” Клуб/
3-р байр Э.Ууганбаяр /УБ хот “Мон-Зо” Клуб/
Идэрчүүд: 1-р байр Г.Жагар /УБ хот “Одод” Клуб/
2-р байр Ц.Ган-Цоож /УБ хот “Монгол Нударга”Сургууль/
3-р байр Б.Оюун-Эрдэнэ /УБ хот “Монгол Нударга”Сургууль/
Тэмцээний “Шилдэг Ур Чадвартай Дайчин Тоглогч” –ийн шагналыг тамирчин Э.Алтангэрэл /Монгол Нударга Сургууль/
Энэ тэмцээнд шалгарсан шилдэг тамирчид маань энэ сарын 19-ний өдөр Спортын Төв Ордонд зохиогдох “Сонсогчийн Алдар” гардан тулааны тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байна.
Үндэсний тулаан “Монгол-Зо” урлагийн тамирчдын амжилт өндөр байж цаашдаа Дэлхийн тавцанд цуурайтах болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөе....



|