 Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбооноос зохион байгуулдаг 2015 оны "MGL-1" тэмцээн 2015 оны 11-р сарын 28-нд Бөхийн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд МҮБХУХолбоог төлөөлөн МУ-ын спортын ОУХМастер, Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 4-р дан Хар бүстэй тамирчин У.Үүрийнцолмон оролцохоор бэлтгэлээ хангаад байна.
Тамирчин У.Үүрийнцолмонгийн өмнө нь гаргасан амжилтаас дурьдвал:
- Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны УАШТэмцээний хошой Аварга
- Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний хошой Аварга /Аваргын бүстэй/
-2012, 2014 онуудын "MGL-1" тэмцээний Мэргэжлийн Кикбоксын хошой Аварга
-Шидокан Каратегийн 2015 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Мөнгөн медальтай
-2015 оны Шидокан Каратегийн Дэлхийн цомын АШТэмцээний Аварга зэрэг олон тэмцээнд Аварга цол хүртэж байгаа Холбооны шилдэг тамирчин юм.
Аваргыг Аваргаа хамгаална гэдэгт итгэлтэй байгаа шүү. Тамирчиндаа тэмцээнд нь Амжилт хүсье. |