 Монголын Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн
2015 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
Монголын Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн 2015 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2015 оны 12-р сарын 06-нд Хан Уул Дүүргийн Соёлын Ордонд амжилттай зохиогдлоо.
Тэмцээнд: Өсвөр үе 9-12 нас, Өсвөр үе 13-15 нас, Залуучууд, насанд хүрэгчдийн Хөнгөн, Дунд, Хүнд гэсэн нийт 6 ангилалд 12 багийн шилдэг 96 тамирчин Аваргын төлөө өрсөлдөж Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Аваргууд тодорлоо.
Өсвөр үе 9-12 насны ангилалд:
1. Л.Билэгсайхан. Дархан Уул аймгийн “Дархан Нударга” клуб.
2. Г.Тэмүгэ. Улаанбаатар хотын “Оргил” клуб.
3. Э.Золбоо. Дархан Уул аймгийн “Дархан Нударга” клуб.
Өсвөр үе 13-15 насны ангилалд:
1. Б.Энхболд. Улаанбаатар хотын “Монгол Нударга” клуб.
2. Б.Золбаяр. Сүхбаатар аймгийн “Эхлэл” клуб.
3. Г.Намсрай. Бор-Өндөр хотын “Тас” клуб.
Залуучуудын насны ангилалд:
1. Т.Баттөр. Улаанбаатар хотын “Оргил” клуб
2. Г.Пүрэвбаатар. Улаанбаатар хотын “Одод” клуб.
3. Ж.Мөнхтулга. Сүхбаатар аймгийн “Эхлэл” клуб
Насанд хүрэгчдийн Хөнгөн жингийн ангилалд:
1. А.Нурбек. ХЦ-ийн 0303-р тусгай салбар “Алтан Шонхор” клуб.
2. М.Мөнхбадрал. ХЦ-ийн 0303-р тусгай салбар “Алтан Шонхор” клуб.
3. Х.Шинэзуун. Сүхбаатар аймгийн “Эхлэл” клуб
Насанд хүрэгчдийн Дунд жингийн ангилалд:
1. Э.Мөнгөншагай. ХЦ-ийн 0303-р тусгай салбар “Алтан Шонхор” клуб.
2. Н.Наранжаргал. Улаанбаатар хотын “Одод” клуб.
3. Г.Батжаргал. Сүхбаатар аймгийн “Эхлэл” клуб.
Насанд хүрэгчдийн Хүнд жингийн ангилалд:
1. Ө.Пүрэвдорж. Улаанбаатар хотын “Хос-Ирвэс” клуб.
2. С.Пүрэв-Очир. ХЦ-ийн 0303-р тусгай салбар “Алтан Шонхор” клуб
3. Б.Мөнхбадрах. ХЦ-ийн 0303-р тусгай салбар “Алтан Шонхор” клуб.
Шилдэг ур чадвартай Дайчин тоглогчоор: Улаанбаатар хотын “Одод” клубын тамирчин Т.Балжинням
Багийн дүнгээр:
1. Х.Онолбек дасгалжуулагчтай “Алтан Шонхор” клуб.
2. Б.Наранбадрах, А.Төгөлдөр дасгалжуулагчтай “Оргил” клуб.
3. Г.Нэргүй дасгалжуулагчтай “Эхлэл” клуб тус тус шалгарлаа.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Цолмон захиралтай “Дагшин Харгуй” ХХК. |