[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Шинэ Холбоо байгуулагдаж анхны тэмцээнээ зохион явуулав
2016-05-16

 Мэргэжлийн боксын Дэлхйн аварга, Гавъяат н.Цэвээнпүрэв улсынхаа тулааны урлагт хувь нэмэр оруулах зорилгоор Монголын Мэргэжлийн Тулааны Холбоог үүсгэн байгуулж энэ сарын 13-ны өдөр АСА Цирк-т WOW-2016 тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

Тус тэмцээнд шинэ залуу тамирчдыг төрөл болгоноос өрсөлдүүлсэнээс гадна хамгийн сонирхолтой, үзүүштэй, бахдууштай тулаан бол гавъяатын залуу аварга тамирчин Ц.Мөнхбаатартай тоглосон тулаан байлаа. 

Цэвээнпүрэв маань 43 настай боловч бараг 20 насны зөрүүтэй тамирчинтай маш сайхан тулаан үзүүлж ялалтыг байгуулсан юм. Мөнхбаатар нь Дархан Уул аймгийн тамирчин бөгөөд дасгалжуулагч багш нь Г.Ганзориг юм.

Мөнхбаатар хэлэхдээ Цэвээнээ ахтай хийсэн тулаан бол миний хувьд нэр төрийн бөгөөд амьдралд минь үлдэх том дурсамж гэж өгүүлсэн нь маш сайхан санагдав.

Гавъяат Цэвээнпүрэв маань тулааны урлаг гэдэг бол насны зөрөө хувь хүнээс шалтгаална гэдгийг залуу хойч үедээ үзүүлж чадсан нь манай улсын түүхэнд анхны ийм хол насны зөрөөтэй тоглолт юм. Мөн тулааны туршид завсарлагааны үед сандал ашиглахгүй байнга хөдөлж босоо байсан нь үнэхээр бахархам харагдаж байлаа. 

Цаашдынх нь ажил, амьдралд нь аз жаргал, амжилтыг хүсэн ерөөе! Монгол дайчин даа

1830 hitsPrint