[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Гүн эмгэнэл илэрхийлье
2016-06-02

 Нэгэн зүг харж Нэгэн бодол сэтгэлээр нөхөрлөж, бүтээж явсан эгэл анд чиний минь үлдээсэн үйл хэрэг, ариун цагаан мөр чинь атар газрыг хагалсан шан мэт ард түмнийхээ дунд үлдэж чадсан болохоор энэ амьдрал тань утгатай өнгөрчээ.....

Алаг хорвоод хамт өсөөгүй ч

Алхаа нийлсэн анд минь

Ард түмэн, яс үндсээ гэсэн сэтгэлээр

Ажил, Зорилгоо нэгтгэсэн нөхөр  минь

Хорвоод чи 10-н сар хүлээлгэж ирчихээд

Харин явахдаа юунд яарав

Өөр орчлонд хэрэгтэй болоод 

Өвөг дээдэс минь дуудаад явчих вуу

Өөрийгөө явахаар үлдэх хүмүүсийн

Үгүйлэх сэтгэлийг дэнслэх гээ юу

Өөрийн эрхгүй аньсагаа бүрхэх нулимсыг

Өрөөлд үзүүлэхгүй гээд анд нь сууж байна

Өрөөсөн даль минь хугараад өвдөхийг

Өөр дээрээ мэдрээд сууж байна

                   Нэгэнт чи явчихсан болохоор тайван нойрс доо анд минь

                   Нэгэнт үлдсэн нэр хүнд, үйл хэрэг тань чамайг минь мөнх амьдруулна

                                                                                                                       Д.Отгонбаяр найзаас нь................

2005 hitsPrint