[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


12 дахь удаагийн " Сонсогчийн Алдар" Тэмцээн дууслаа
2010-06-26

Энэ удаагийн тэмцээн нь урьд нь явуулдаг байсан тогтсон дүрмэндээ нилээд өөрчлөлт оруулсан байсан нь ихэнх багын тамирчид, дасгалжуулагч нарын бухимдалыг төрүүлж байсан боловч сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт Спортын Төв Ордонд хурсан олны цөсийг хөөргөж байсан юм.

Холбооны шилдэг тамирчин Б.Чинзоригт тааруухан тоглолт үзүүлж ялагдсан нь тэмцээн эхлэхийн 2 хоногийн өмнө бэлтгэл дээр 2 шүдэндээ  цохиулсанаас цөмөрч хүнд гэмтэл авсантай холбоотой байлаа.

Мөн шилдэг тамирчин Г.Балдангомбо эхний өрсөлдөгчөө доод түвшинд буюу гуянд нь хөнгөхөн өшиглөн суулгаж буулган аваад 2 дахь тойрогтоо "Хаянгарваа Дожо"-ийн тамирчинтай илт давуу тоглолтыг үзүүлж байсан боловч ерөнхий шүүгчийн хөндлөнгийн оролцоогоор торгууль аван тэмцээнийг орхих болсон нь манай багийн тамирчид, дасгалжуулагч нарт хүндээр туссан юм.

Насанд хүрэгчдийн 60 кг-ийн ангилалд өрсөлдсөн Мон-Зо Клубийн дасгалжуулагч У.Үүрийнцолмон маш сайхан уран тоглолтыг үзүүлж хагас шигшээд шалгаран үлдсэн бөгөөд ялсан нь аваргын төлөө өрсөлдөх тоглолтонд Холбооны шилдэг тамирчин ХЦДСургуулийн нэр дээрээс өрсөлдсөн тамирчин Ч.Амарзаяатай тулалдаж хүч тэнцүү өрсөлдсөн бөгөөд шүүгчдийн техник ялалтаар Ч.Амарзаяа ахдаа ялагдан хүрэл медалийн төлөө тоглохоор болсон бөгөөд Хүрэл медалийн төлөөх тоглолтонд маш сайхан уран тоглолтыг үзүүлж ирээдүйтэй сайн тамирчин болохоо харуулан хүрэл медалийн эзэн болсон юм.

Идэрчүүд буюу 17 насны ангилалд Мон-Зо Клубийн тамирчин Г.Жагар саяхан гаргасан амжилтаа бататгаж Аваргын цом алтан медаль хүртэж хамт олноо баярлууллаа.

13-15 насны ангилалд Монгол Нударга сургуулийн тамирчин Сувдаагийн Мөнх-Отгон маш чадварлаг дайчин тоглолтыг үзүүлэн мөнгөн медаль хүртлээ.

9-11 насны ангилалд Монгол"Зо урлагийн шилдэг тамирчин, дасгалжуулагч Ц.Батболдын хүү Билгүүн маш зоригтой сайхан тоглон аваргын төлөө өрсөлдөж оноо авах үнэлгээг буюу тодруулвал эргэлттэй ар жийлт өшиглөлтийгөрсөлдчдөө чадварлагхийж газар унагасан боловч оноо өгөлгүйгээр цагийг дуусгаж манай тамирчин 2-р байр эзлэн мөнгөн медаль хүртлээ.

Холбооны тэргүүн Дэлхийн Чингэс Хааны Акедемийн акедемич ОУХМастер Дархижавын Отгонбаяр хэлэхдээ: Хэдийгээр зуны улиралд манай оронд тэмцээн болдоггүй үеийг нөхөж тэмцээн зохион байгуулсан нь сайшаалтай боловч тэмцээний дүрмэндээ оруулсан өөрчлөлт нь Дэлхийн контактны тулааны урлагийн дүрмэнд зарим талаараа зохицохгүй байгаа нь тамирчдад хүндээр тусч зохицон тоглоход хэцүү байгаа юм.

1-р т: Нэг тамирчин өрсөлдөгч рүүгээ довтлохдоо гарын цохилтыг 4-өөс илүү цохиж болохгүй гэсэн нь шүүлтэн дээр хэрэгжих боломжгүй нь харагдаж байлаа.

2-р т: Гедан буюу гуянд хөл хажуу өшиглөлтөөр довлохдоо нэгээс илүү өшиглөж болохгүй зэрэг 

3-р т: Тамирчныг зуурах байдал гаргавал шууд торгоно гэж заасан нь  хоёр өрсөлдөгч урдаасаа хүчтэй цохилцон байрлал шилжих үедээ нэгнийхээ довтолгооноос хамгаалан гар нь  дөнгөж тохогдон хөдөлгөөн зогсох тэр үед нь шууд торгож байсан нь зохицохгүй байсан юм./Сонирхогчийн Бокс-т хүртэл ийм тохиолдол их гардаг бөгөөд санаатайгаар зуурах хөдөлгөөн хийгээд байна уу гэдгийг нь тогтоон сануулж байж торгодог/

Ингээд амжилт үзүүлсэн тамирчиддаа цаашдаа амжилтаа бататган дэлхийд өрсөлдөөрэй гээд энэ мэдээгээ өндөрлөе....

Холбооны захирлын тушаалаар амжилт үзүүлсэн У.Үүрийнцолмон, Г.Жагар, Б.Билгүүн,М.Ган-Очир нарыг цол зэргийн журманд заасны дагуу нэг зэрэг ахиулсан болохыг дуулгахад таатай байна.

Мөн тэмцээний талаархи фото зургуудыг фото хуудаснаас сонирхоно уу.....

12 дахь удаагийн "Сонсогчийн Алдар" нээлттэй тэмцээнд Цагдаагийн Ерөнхий Газрын Ирвэс баг болон Шандас дожо, Хан Талст Клубын тамирчид шилдэг өрсөлдөгчид байсныг дурдахад таатай байгаа бөгөөд дасгалжуусан багш н.Ганбат, Ж.Нарантунгалаг, Ө.Гантөмөр нартаа спортын амжилтыг хүсэн ёрөөё.......

 

3308 hitsPrint