
Монголын Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Монгол Улсын “АВАРГУУДЫН АВАРГА 2019” Аваргын бүс олгох нээлттэй Тэмцээн 2019 оны 12-р сарын 08-нд “Доктор Авто Сүлжээ” төвийн спорт зааланд амжилттай зохиогдлоо.
Тэмцээнд: насанд хүрэгчдийн Хөнгөн, Дунд, Хүнд гэсэн нийт 3 ангилалд бие хамгаалах урлагуудын 26 байгууллагын нийт 31 Аварга тамирчид Аваргын бүсний төлөө өрсөлдөж Монголын Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн Монгол Улсын “АВАРГУУДЫН АВАРГА-ууд тодорлоо.
Хөнгөн жингийн ангилалд:
1. У.Золбаяр МҮБХУХолбооны “Бүргэд” клуб, ЗХ-ний 084-р анги
2. Б.Алтандөлгөөн ”Мандал Файтинг” клуб
3. Б.Гантогтох ”Гаруда ММА” клуб
Дунд жингийн ангилалд:
1. Н.Цацрал МҮБХУХолбооны “Алтан Шонхор” клуб, Хилийн 0303-р тусгай салбар
2. З.Баясгалан МҮБХУХолбооны “Оргил” клуб, Сүхбаатар аймгийн Цагдаагийн Газар
3. И.Номин-Эрдэнэ МҮБХУХолбооны “Цасны Барс” клуб, ЗХ-ний 150-р анги
Хүнд жингийн ангилалд:
1. Б.Наадам МҮБХУХолбооны “Бүргэд” клуб, ЗХ-ний 084-р анги
2. Э.Мөнгөншагай МҮБХУХолбооны “Алтан Шонхор” клуб, Хилийн 0303-р тусгай салбар
3. А.Батцэнгэл Дотоодын Цэргийн Тусгай Салбар, “Чоно” клуб
Шилдэг ур чадвартай Дайчин тоглогчоор:
И.Номин-Эрдэнэ МҮБХУХолбооны “Цасны Барс” клуб, ЗХ-ний 150-р анги нар тус тус шалгарлаа.
Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо
|