[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Мэндчилгээ болон 2020 оны УАШТэмцээн Ковидын улмаас тодорхойгүй хугацаар хойшилсоныг мэдэгдэж байна
2020-12-03

 Юуны өмнө Холбооны нийт шавь, Тамирчид, Дасгалжуулагч багш, Тэдний Хүндэт эцэг, Эх, үр хүүхэд хань, та бүхэндээ Үндэсний Тулааны урлаг нь орчин үеийн спорт Монгол-Зо урлаг болон үүсэн хөгжсөний 30-н жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Хэдийгээр 2020-12-12,13-нд товлогдсон байсан УАШТэмцээн маань Ковид-19 цар тахлын халдвар дотоодод гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч Монголчууд бид хамтдаа даван гарах нь цаг хугацааны асуудал юм.

Иймд аливаа юм сайнтай, муутай байдаг тул урд нь судлаж бүрэн ойлгож чадахгүй байсан дутуу зүйлээ мэдэхийн төлөө чармайх хугацаа бидэнд өгч байгаа нь сайшаалтай юм.

Тиймээс сурах бичгийн түүхэн бүлэг болон Шинжлэх ухааны үндэслэл бүлгийг сайтар уншиж ойлгохыг та бүхнээсээ хүсэе....

Бие Хамгаалах урлаг нь бусад спортыг бодвол материаллаг болон том орон зай шаардахгүй өөрийн бие, оюун санаагаар гүнзгийрэн мэргэших боломжтой тул үр хүүхэд, хань ижил, гэр бүлтэйгээ хамтдаа байгаа энэ хугацаанд түүнийг ойлгон эзэмшиж, монгол ахуйн өргөн мэдлэгээ олж авахыг ерөөе..

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн  Монгол-Зо урлагийн Тэргүүн багш Боржигин Дархижавын Отгонбаяр

1108 hitsPrint