
Монголын Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн
2021 оны өсвөр үе, залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
Монголын Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн 2021 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2021 оны 11-р сарын 13, 14-нд ҮБХУХолбооны “Оргил” клубын зааланд амжилттай зохиогдлоо.
Тэмцээнд: Өсвөр үе 7-9 нас, Өсвөр үе 10-12 нас, Өсвөр үе 13-15 нас, Залуучууд, Охидууд, гэсэн нийт 5 ангилалд 8 клубын шилдэг 47 тамирчин өрсөлдөж Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагийн Аваргууд тодорлоо.
Өсвөр үе 7-9 насны ангилалд:
1. Ж.Тэнгис: Бор Өндөр хотын “Тас” клуб
2. У.Соёмбо-Эрдэнэ Улаанбаатар хот, “Монгол Нударга” Сургууль
3. Ч.Очирхуяг: Улаанбаатар хот, “Дайчин Монгол” Клуб
Өсвөр үе 10-12 насны ангилалд:
1. Э.Тэнгис: Улаанбаатар хот, “Оргил” клуб
2. Б.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хот, “Дайчин Монгол” клуб
3. Б.Балжинням: Дархан хот, “Дархан Нударга” клуб
Өсвөр үе 13-15 насны ангилалд:
1. А.Мөнгөншагай: Улаанбаатар хот, “112 Fight Academy” клуб
2. Э.Чингүнжав: ЗХ-ний 150-р анги, “Цасны барс” клуб
3. Ү.Бямбабаяр: Бор Өндөр хотын “Тас” клуб
Залуучуудын насны ангилалд:
1. Б.Эрдэнэтулга: Улаанбаатар хот, “Оргил” клуб
2. Г.Тэмүүлэн: Улаанбаатар хот, “Одод” клуб
3. Ч.Улсболд: Улаанбаатар хот, “Оргил” клуб
Охидууд 14-17 нас ангилалд:
1.Э.Халиун: Улаанбаатар хот, “112 Fight Academy” клуб
2.Б.Марал: Улаанбаатар хот, “Оргил” клуб
3.Т.Мишээл: Улаанбаатар хот, “112 Fight Academy” клуб нар тус тус шалгарлаа. |