
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа манай Холбооны салбар Клуб. Сургуулиудад суралцахад нэг ижил төлбөртэй бөгөөд хөнгөлөлтийн журам ч гэсэн адилхан байдаг.
-Нэг сарын төлбөр нь 25000 төг
-Улирлаар нь өгвөл 75000 төг /сурах бичгийг үнэгүй олгоно/
-Нэг жилээр нь төлье гэвэл хоёр сарын төлбөрийг нь хөнгөлөөд 250000 төг бөгөөд /сурах бичиг, өмсгөлийг үнэгүй олгоно./
Мөн амжилттай суралцаж байгаа шавь тамирчин нь цол зэргийн шалгалтыг Холбооны Цол, Зэргийн Комисст өргөдөл гаргасаны үндсэн дээр хүссэн үедээ өгөх боломжтой бөгөөд амжилттай өгсөн тохиолдолд төлбөрийн 10 хувийг хөнгөлж явдаг.
Улсын чанартайгаас дээш ангиллын тэмцээнүүдэд эхний 3 байранд шалгарсан тохиолдолд нэг зэргийг шалгалтгүй ахиулна.
Цагдаагийн Акедеми, Хилийн Цэргийн Дээд Сургууль, Батлан Хамгаалахын Их Сургууль, Чингэс Хааны нэрэмжит Их Засаг Сургуулийн Бие Хамгаалагч, Эрх Зүйн тэнхимийн оюутнуудад 40-50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн Цагдаа, Хилийн Цэрэг болон Батлан хамгаалахын анги салбаруудад төлбөргүйгээр сургалт зохион байгуулж мэргэжлийн туслалцааг үзүүлэн ажилладаг юм.
Манай Холбоо нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд Монгол эх орон, нийгмээ батлан хамгаалах үйлсэд болон хүүхэд залуучуудынхаа төлөвшил хүмүүжилд хувь нэмрээ оруулж уламжлагдан үлдсэн ёс заншил, монгол ахуйн нууцыг олонд таниулах, монгол үндэснийхээ тулааны урлагийг дэлхий дахинд гарган хөгжүүлж улсынхаа нэр хүндийг өргөх ариун зорилготой хамт олон билээ.
Монгол-Зо урлаг нь зөвхөн хэн нэгнийг зодох, эсвэл хэн нэгнээс хамгаалах гэсэн зүйл биш бөгөөд энэ ариун урлагаар хичээллэснээр та өөрийнхөө айдас, итгэлгүй байдлыг ялан дийлж өөртөө итгэх итгэлтэй, бие бялдар, эрүүл мэндийн чадавхитай нэгэн болох бөгөөд та өөрийнхөө амьдралд амжилт олж, аюул осол, халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна.
Мэргэжлийн тамирчин болж амьдралаа авч явах боломжтой. Танд амжилт хүсье |