 Манай Улсад анх удаа зохиогдож байгаа тус тэмцээнийг Монголын Ушугийн Холбооноос зохион явуулсан бөгөөд тэмцээнд нилээд олон багууд хүч сорин өрсөлдөж байсан ,
Тэмцээний дүрмийг ерөнхийд нь хөндлөнгөөс харахад сонин ойлгомжгүй зүйл их байлаа.
1. Тэмцээний дэвжээ хэт жижиг буюу 4х4 хэмжээтэй бөгөөд 2 сек хүртэл зуурч болно. Мөн шидэлтийн мэх хэрэглэж болно.
2. Зууралдахгүйгээр өрсөлдөгчөө зүгээр л түлхээд дэвжээнээс гаргавал 2 оноо өгч байсан.
3. Нэг үе дээр хоёр удаа түлхээд гаргахад ялалтыг шууд өгөх
4. Өрсөлдөгчийгөө хүнд цохилтоор унагаахгүй л юм бол оноо өгөхгүй , Хэдийгээр толгойд нь хөнгөн сааталд оруулахад хүртэл, тэнцвэр алдтал, гараар цохисон ч бас адилхан
5. Толгой, Цээж, Шилбэний г.м зузаан хамгаалалтийг хэрэглэдэг нь өрсөлдөгчөө гар хөлийн техникээр ялах нь бага зөвхөн түлхээд л болох юм
Урилга ирсэний дагуу Монгол нударга сургууль, Мон-Зо Клуб хоёроос өөрсдийнх нь сонирхолоор 8 тамирчин нэг баг болон оролцсон бөгөөд үүнээс:
60 кг-ийн жинд Э.Ууганбаяр хүрэл медаль /Монгол Нударга/
65 кг-ийн жинд Б.Билгүүн хүрэл медаль /Монгол Нударга/ тус тус хүртсэн байна.
Тухайн урлагийн дүрмээр зохицон тоглож амжилт үзүүлсэн 2 тамирчиндаа цаашдын улам улам их өндөр амжилтыг хүсэн ерөөе

|