 Энэ оны УАШТэмцээн уламжлалт хуваарийнхаа дагуу 11 сарын сүүлийн долоо хоногийн хагас сайн өдөр буюу 12 -р сарын эхний долоо хоногийн хагас сайн өдөр зохиогдоно.
Тэмцээн нь "Монгол-Зо" урлагийн үндсэн дүрмээрээ явагдах бөгөөд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Харин тус тэмцээн нь зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд хөнгөн/65кг хүртэл/, дунд/65-75кг/, хүнд/75кг-с дээш/ гэсэн үндсэн жингийн хуваарилалтаараа явагдах бөгөөд нэг жинд нэг байгууллагаас шилдэг 3 тамирчнаас илүү тамирчин оруулахгүй юм байна.
Энэ нь ямар учиртай вэ гэвэл Монгол-Зо урлагийн дүрэм нь бусад урлагийн дүрмээс илүү олон техник өгөгдхүүнүүдийг зөвшөөрсөн байдаг учир тэмцээн дээр гарч болох эрсдэлийг бууруулах, мөн тэмцээний түвшинг чанаржуулах зорилготой байна.
Тодруулвал мэргэжлийн туршлагжсан тамирчидтай шинэ залуу тамирчид нь Монгол-Зо урлагийн мэргэжлийн дүрмээр тоглох нь гэмтэл, бэртэлийн өндөр эрсдэлийг дагуулдаг учир ийм шийдвэрийг Холбооны удирдлагын зүгээс гаргах болсон.
Монгол-Зо урлагийн УАШТэмцээн нь жил бүр уламжлал ёсоороо нээлттэй зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад ч мөн адилхан зохиогдоно. Тэмцээний зохиогдох газар болон өдөрийг зохион байгуулах комиссоос тогтоосны дараа зарлан мэдэгдэх бөгөөд нийт адил мэргэжлийн Холбоод болон Клуб, сургууль, албан байгууллагуудад урилгыг хүргүүлнэ.
Сонирхуулахад: Монгол-Зо урлагийн сонирхогчийн дүрмээр Эмэгтэйчүүд, Идэрчүүд, Өсвөр үеийн бүх тэмцээнүүд зохиогддог бөгөөд Насанд хүрэгчдийн тэмцээн нь мэргэжлийн буюу тулааны дүрмээр 1995 оноос хойш нээлттэй зохиогддог уламжлал тогтжээ.
Хамгийн гол зорилго нь Холбооны зүгээс тэмцээнийг" хамгийн шударга" ил тод зохион явуулах бодлого баримтладаг бөгөөд Дэлхий дахинд Монгол Улсынхаа нэрийг гаргах чадварлаг, хүчтэй тамирчдыг төрүүлэн гаргахад оршдог юм. |