[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
2010-11-09

Эртний монгол цэргийн дайтах урлаг. цэргийн эрдмийн орчин үеийн төлөөлөл болсон Үндэсний тулаан "Монгол-Зо" урлаг нь үүсэн хөгжөөд 20 жил болохдоо өөрийн гэсэн үндэсний онцлогоо бүрэн шингээсэн дэг жаягтай болсоны нэг илрэл нь тангараг өргөх ёслолын ажиллагаа юм.

Сонирхуулахад: Тангараг өргөх ёслол нь тэргүүн багш Д.Отгонбаярын үг нээж хэлсэнээр эхлэн дараа нь тус урлагаар хичээллэж эхлээд нэгээс гурван сар болсон шавь нар өөрийн сурч мэдсэнээ үзүүлэх тоглолтын хэлбэрээр эцэг, эхийн төлөөлөл болон нийт хүрэлцэн ирсэн хүмүүст сонирхуулсан нь эгдүүтэй бөгөөд сонирхолтой байсан юм.

Дайчин тангаргаа батлан өргөхдөө  Ес, есөн хүний бүрэлдхүүнтэйгээр сүлдэт тугандаа гүн хүндэтгэл үзүүлэн ёсолгоо үйлдэнгүүт нэг шавь өндөр дуугаар таслан дуудахад бусад нь дагаж хэлэх нь хажуунаас үзэн байгаа/ хөндлөнгийн хүний нүдээр/ сурвалжлагч надад онцгой сэтгэгдэл үлдээсэн бөгөөд монгол хүний зүрхний омогшил өөрийн эрхгүй төрсөн юм.

Энэ удаагийн тангараг өргөх ажиллагаанд нийтдээ 80 орчим суралцагсад өргөж гишүүний үнэмлэхээ гардан авсан бөгөөд насанд хүрч иргэний үнэмлэхээ авсан  нь ариун энэ урлагаа буруугаар ашиглахгүй гэдгээ батлах батламжин дээр гарын үсгээ зурсан бол бага насны хүүхдүүдийг нь эцэг, эх нь төлөөлж зурж байлаа.

Удахгүй манай Холбоог дэмжин ажиллагч хүүхдийн Мөрөөдлийн телевиз /DREAM TV/-ээр хүүхэд та бүхэнд зориулсан цуврал хичээл, нэвтрүүлэг хүрэх болно.

  Шинээр тангаргаа өргөж. гишүүн болсон шавь нарт спортын өндөр амжилт хүсэн ерөөе.....  

3404 hitsPrint