[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Улсын аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 05 ны өдөр зохиогдоно.
2010-11-09

 Тэмцээний удирдамжийг Холбооны тэмцээн зохион явуулах ажлын хэсгийн ажилтанууд урилгын хамтаар бусад байгууллагуудад тарааж эхэлсэн байна.

  Энэ удаагийн тэмцээн нь дүрмийн дагуу бүтэн контактаар явагдах бөгөөд урилгаар оролцож байгаа багууд нэг жинд 3 хүртэлхи тамирчиныг оролцуулах эрхтэй бөгөөд хамгийн шилдэг тамирчдаа оруулах болж байгаагаараа онцлогтой юм.

Тэмцээнийг зохион явуулахад  олон аж ахуйн нэгж хамтран ажиллах болж байгаа бөгөөд хэвлэлийн Ч.Сандаг захиралтай "Арвин Судар" Компани хэвлэлийн бүх  ажлаар, "Их тархи", "Бяцхан тархи" "Супер тархи" зэргийг зохион бүтээсэн сод авъяастан н.Дуурсах  аваргуудад өөрийн бүтээлээр шагнан урамшуулахаар болоод байна.

Мөн Хамгаалалтын Д.Батмөнх захиралтай  "OWL" ХХК, н.Бат-Өлзий захиралтай "Сек Тек" ХХК хамтран ажиллаж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна. 

Дашрамд дурдахад чадаж байгаа бүхнээрээ дэмжин ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье....

Тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байгаа тамирчиддаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе

 

                                           Тэмцээн Зохион Байгуулах Комисс

 

 

 

2563 hitsPrint