 Энэ тэмцээнд нийт 17 багийн 54 шилдэг тамирчид хүч чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд аргагүй Манай улсын шилдэг тамирчид гэсэндээ бахдам сайхан тоглолтуудыг үзүүлж байсан нь үзэгчдийг уухай хашгиран өндөлзөхөд хүргэж байсан бөгөөд Спортын Төв Ордоны зал өдөржингөө дүүрэн байлаа.
Тэмцээний үед өрсөлдөгчөө хүнд цохилт өшиглөлтөөр ялсан тохиолдол нийт 15 удаа гарсан бөгөөд үүнээс 7 нь олон улсын хэллэгээр КО буюу маш хүнд оруулж ялсан ялалт байсан юм.
Тэмцээний үед бэртэл авсан тамирчин гараагүй нь энэ тэмцээний амжилт гэж болох юм. Та бүхэнд сонирхуулахад:
1. Хөнгөн жинд хүч сорин өрсөлдсөн Мон-Зо Клубийн дасгалжуулагч тамирчин У.Үүрийнцолмон эхний сугалаагаар Монгол Газар ХХКомпаний тамирчин манай улсын шилдэг тамирчдын нэг Э.Буянбаттай таарсан бөгөөд тоглолтын 1-р үе дээр баруун хөлийн хажуугийн өшиглөлтөөр нам унагаж ялалтыг авсан нь өсч яваа ирээдүйтэй тамирчин болохоо харуулж олны бахархалыг төрүүлсэн юм.
2.Хүнд жинд хүч үзсэн тамирчин Мон-Зо Клубийн тамирчин Ц.Азжаргал дайчин зоригтой гялалзсан тоглолтуудыг үзүүлж байсан бөгөөд онцолвол 1-р тойрогтоо өвдөгний техникээр Хас банкны хамгаалалтын тамирчин Ч.Чинбатыг хүнд ялалтаар шууд ялан дараагийн тойрогт ХЦДСургуулийн "Барс" Клубийн Т.Түвшинтөгсийг гарын цохилтоор буулган авсан боловч аваргын алтан бүсний төлөөх тоглолтонд ЦЕГазрын "Ирвэс" багийн тамирчин М.Баттүшигт агаарт хажуугийн уналтаар хийсэн хөлийн өшиглөлтөнд бүтэн оноог алдаж харамсалтайгаар ялагдан мөнгөн медаль цомын эзэн болсон тоглолтууд сайхан болсон юм.
Ингээд тэмцээний дүнг жингийн ангиллаар үзүүлье
Хөнгөн жин
1. У.Үүрийнцолмон/Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны "Мон-Зо" Клуб Алтан медаль Аваргын бүс
2. Г.Мөнх-Од /Мэргэжлийн Кик Боксын Заг Холбоо/ Мөнгөн медаль, Цом
3. Б.Чинзориг /Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо"Мон-Зо" Клуб/ Хүрэл медаль, Цом
Дунд жин
1. Н.Отгонбаатар /ЦЕГ-ын "Ирвэс" Клуб Алтан медаль, Аваргын бүс
2. Х.Хатанбаатар / "Очир" хамгаалат Клуб, Мөнгөн медаль, Цом
3. Б.Бүрэнзориг /Вагнер Ази ХХК/ Хүрэл медаль, Цом
Хүнд жин
1. М.Баттүшиг /ЦЕГ-ын "Ирвэс" Клуб, Алтан медаль, Аваргын бүс
2. Ц.Азжаргал / Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны "Мон-Зо" Клуб/ Мөнгөн медаль, Цом
3. Д.Мөнхдөл /Очир хамгаалалт Клуб/ Хүрэл медаль, Цом
Шилдэг дайчин тоглогчоор Т.Түвшинтөгс /ХЦДС, "Барс" Клуб
Тэмцээний Шилдэг шүүгчээр спортын мастер шүүгч, Ч.Батзориг/ Зиг Заг ХХК/ нар тус тус шалгарлаа.
Тэмцээний холбогдолтой сонирхолтой агшинг фото хуудсаар орж сонирхоно уу |