[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Тулааны шилдэг тэмцээн маргааш эхэлнэ.
2011-05-06

Маргааш "АСА" циркэд оройн 18.00 цагаас тэмцээн эхэлнэ. Тэмцээн нь Файтинг болон мэргэжлийн Кик боксын К-1 дүрмээр явагдана.

Файтингийн төрөлд 63 кг-ийн жинд Хүч Спорт Хорооны тамирчин байлдааны самбогийн Азийн аварга Б.Дамланпүрэв БНХАУлсын тамирчин н.Амгалантай өрсөлдөнө.

73 кг-ийн жинд Цагдаагийн Ерөнхий Газрын "Ирвэс" Клубын тамирчин 2010 оны Монгол-Зо УАШТ-ний дунд жингийн аварга Н.Отгонбаатар Хятадын тамирчин н.Оргилтой өрсөлдөнө.

83 кг-ийн жинд мөн "Ирвэс"Клубын тамирчин Э.Соёлбаатар Хятадын тамирчин н.Жанхайдунтай өрсөлдөнө.

Мэргэжлийн Кик боксын Монгол Улсын 60 кгийн шилдэг найман тамирчин аваргын төлөө өрсөлдөх бөгөөд энд Холбооны 2005 оны аварга өнгөрсөн жилийн УАШТ-ний хөнгөн жингийн хүрэл медальт Спортын мастер Б.Чинзориг, Сонсогчийн Алдар тэмцээний Хүрэл медаль, 2010 оны Монгол Улсын Аварга тэмцээний аварга Спортын дэд мастер У.Үүрийнцолмон нар манай Холбооноос хүч сорин өрсөлдөх гэж байна.

Бусад оролцох тамирчидыг жагсаавал:

1. Д.Түвшинбаяр МКБ-ын "Заг" Холбооны тамирчин \Япон Улсад мэргэжлийн    Кик  боксоор 15 тулалдсан 12 ялж 3 ялагдсан \

2. Э.Буянбат Бүгэжүкү Дожоны тамирчин \манайд зохиогдсон  М-1 тэмцээний 65кгийн аварга\   сонирхуулахад: Монгол Улсын Аварга-2010 тэмцээн дээр эхний тойрогт манай холбооны У.Үүрийнцолмонтой сугалаа таарч 1-р үе дээрээ хүнд цохилтоор буюу хөл хажуу өшиглөлтөөр цэвэр ялагдаж байсан. өчигдөрийн сугалаагаар мөн майнай Үүрээтэй таарсан нь сонирхол татаж байгаа.

3.Ө.Саруул-Од Монголын Ушугийн Холбооны тамирчин \2007 оны Кик боксын Азийн аварга, МКБ-ын 3аг" Холбооны аварга \

4. Е.Берикжан ХЦ-ийн Барс Клубын тамирчин. \ 2006, 2010 Сонсогчийн Алдар тэмцээний хошой аварга\

5. Г.Мөнх-Од МКБ-ын Заг Холбооны тамирчин \  Япон улсын мэргэжлийн Кик боксод хүч үзэж байгаа. 5 тоглоход 4 ялж 1 ялагдсан манай Монго-Зо УАШТ-нд 2-р байр эзлэж байсан.\

6. О.Пүрэв Шандас Дожо Клубын тамирчин. \ КИбокс, Мутай боксын 57 кг-ийн аврага. Монгол Улсын Аварга 2009 тэмцээний хөнгөн жингийн \

Ингээд нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэн ерөөе. Тэмцээнээ өргөнөөр сонирхож тамирчидаа дэмжээрэй. Манай Холбоог төлөөлж орж байгаа У.Үүрийнцолмон, Б.Чинзориг хоёртоо амжилт... амжилт... амжилт

2765 hitsPrint