 "Хийморь Хангай" хуулийн фирмийн нэрэмжит 2011 оны "Өсвөр үе, Идэрчүүдийн" Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн тун удахгүй болох гэж байна. Уг тэмцээнд урьдчилсан байдлаар Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны хот хөдөөгийн 8 клубын 70 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Тэмцээн 2011 оны 06-р сарын 12-нд Чингэлтэй Дүүргийн Биеийн Тамир Спортын Хорооны \Хоршоолол Спорт Хороо\ Зааланд зохиогдоно.
Тэмцээний жин болон насны ангилал:
1. Өсвөр үе 9-12 нас Хөнгөн жин 40 кг хүртэл
2. Өсвөр үе 9-12 нас Хүнд жин 40 кг-аас дээш
3. Өсвөр үе 13-15 нас Хөнгөн жин 50 кг хүртэл
4. Өсвөр үе 13-15 нас Хүнд жин 50 кг-аас дээш
5. Идэрчүүд 16-17 нас гэсэн 5 ангилалд Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн тоглолтын дүрмээр зохиогдоно.
Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон Г.Ганбадрах захиралтай "Хийморь Хангай" хуулийн фирм ивээн тэтгэн хамтран зохион байгуулдаг юм.
|