 Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн Өсвөр үе, Идэрчүүдийн 2011 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2011 оны 06-р сарын 12-нд Чингэлтэй Дүүргийн Биеийн Тамир Спортын Хорооны спорт зааланд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 7 багийн 78 тамирчин 3 насны ангилалд таван жинд өрсөлдсөнөөс:
Өсвөр үе \9-12 нас\ Хөнгөн Жингийн ангилалд:
1. А.Төгөлдөр \УБ хот "Оргил" клуб\ Алтан медаль
2. Л.Батчулуун \Бор-Өндөр "Тас" клуб\ Мөнгөн медаль
3. Г.Ганчулуун \Бор-Өндөр "Тас" клуб\ Хүрэл медаль
Өсвөр үе \9-12 нас\ Хүнд жингийн ангилалд:
1. Б.Билгүүн \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Алтан медаль
2. Б.Дэлгэрмөрөн \УБ хот "Оргил" клуб\ Мөнгөн медаль
3. Х.Гантогтох \УБ хот "Мон-Зо" клуб\ Хүрэл медаль
Дунд насны Хөнгөн жингийн ангилалд:
1.Б.Мөнхболд \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Алтан медаль
2. Г.Тэмүүжин \Бор-Өндөр "Тас" клуб\ Мөнгөн медаль
3. Э.Алтангэрэл \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Хүрэл медаль
Дунд насны \13-15 нас\ Хүнд жингийн ангилалд:
1. Б.Түвшин \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Алтан медаль
2. Ц.Баярдарь \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Мөнгөн медаль
3. Б.Наранбадрах \Налайх дүүрэг "Төгс-Эрдэм" клуб\ Хүрэл медаль
Идэрчүүдийн насны ангилалд:
1. Г.Жагар \ЦБ хот "Мон-Зо" клуб\ Алтан медаль
2. Ц.Даваацэрэн \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Мөнгөн медаль
3. Т.Ганцоож \УБ хот "Монгол Нударга" Сургууль\ Хүрэл медаль тус тус хүртэж медалийн эзэд боллоо. Тэмцээний Тусгай шагнал "Шилдэг ур чадвартай дайчин тоглогч"-оор "Мон-Зо" клубын тамирчин Ц.Амарбаясгалан шалгарлаа.
Багийн дүнгээр: 1. УБ хотын "Монгол Нударга" Сургуультүрүүлж Алтан медаль
2. Бор-Өндөр хотын "Тас" клуб Мөнгөн медаль
3. УБ хотын "Оргил" клуб Хүрэл медаль тус тус хүртлээ.
Тус тэмцээний Г.Ганбадрах захиралтай "Хийморь Хангай" Хуулийн фирм уламжлал болгон ивээн тэтгэн хамтран зохион байгуулдаг юм. "Хийморь Хангай " Хуулийн Фирмийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
|