 Юуны өмнө хичээлийн шинэ жил эхлэж байгаад нийт суралцагсад, шавь, тамирчид та бүхэндээ спортын өндөр амжилт, гэр бүлийн нийт гишүүдэд чинь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Өөрийгөө нээн хөгжүүлэхээр манай хаалгыг зориглон алхсан хэн боловч та зөв шийдвэр гаргажээ гэдгийг мэдрүүлж ойлгуулах цаашилбал зөвхөн зодоон, спортод амжилт гаргах биш амьдралаа хэрхэн дээшлүүлэх арга ухаан, монгол уламжлал, ёс заншилаа мэддэг, өөртөө итгэлтэй, бодлоготой нэгэн болгохын төлөө манай холбооны хамт олон үнэн зүрх, сэтгэлээсээ чармайн ажиллах болно гэдгийг илэрхийлж байна.
Бид өнөөгийн нийгэмд хамгийн дутагдалтай байгаа хамт олон, нэг нэгэндээ туслах эрхэм чанар, жинхэнэ, найз нөхөрлөлийг таны хүү, охин, хүн бүгдэд олгоно гэдэгт итгээрэй....
Та бүхнийг хүндэтгэсэн Тэргүүн багш, ОУХМастер Боржигон Дархижавын Отгонбаяр |