[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


“Бие хамгаалах урлаг” ном шинээр хэвлэгдэн гарлаа.
2010-03-12

Үндэсний тулаан  Монгол-Зо урлагийг орчин үеийн спорт болгон үүсгэн хөгжүүлэгч Д.Отгонбаярын 5 дахь бүтээл болох “Бие хамгаалах урлаг” шинэ ном худалдаанд гарлаа. Дэлхийн болон монголд хөгжиж байгаа олон төрлийн бие хамгаалах урлагуудын үүсэл, хөгжил, онцлогуудыг судалж, харьцуулан бичсэн судалгааны томоохон ажлын үр дүнд бүтсэн уг номыг нийт 1000 хувь хэвлүүлсэн байна. Бие хамгаалах урлагийг сонирхогч та бүхэн тус номыг номын худалдааны бүх дэлгүүрүүдээс худалдан авах бүрэн боломжтой.

Уг номонд Дэлхийн Бие хамгаалах урлаг нь анх үүсэхдээ нэг л зүйл байсан бөгөөд тухайн улсынхаа нийгмийн хөгжил, үзэл бодлоос шалтгаалан өөр өөр салбар болон салан хөгжсөн болохыг улс болгон дээр тус тус судлан тодорхой бичсэнээрээ урьд өмнө хэвлэгдэж байсан энэ чиглэлийн ном бүтээлүүдээс ялгагдах онцлогтой юм.

Жишээ нь: Япон улсын БХУ нь хамгийн анх каратэ гэсэн төрлөөр дэлхий нийтэд танил болсон бол энэ нь БХУрлагийн зөвхөн гар, хөлийн техникийг салган тулааны хувьд дүрмийн хязгаарлалт хийж өгсөн байдаг. Каратэ гэдэг нь -Хоосон гар- гэсэн үг бөгөөд зэвсэггүйгээр тулалдах гэсэн утгатай.

БХУ-ийн бөхмйн ноцолдолгоо өчих мэхүүдийг салган Жиужицу гэсэн нэрийг нь өөрчилж Жүдо -/арван уран мэх гэсэн утгатай/ -гэсэн спорт болгосон бол, хүч дагуулах болон сөрж нугалах техник дээр суурилсан Айкидо гэсэн урлаг байдаг. Мөн зэвсэгийнхээ эрдмийнхээ төлөөлөл болгон "Кэндо" гэсэн урлаг байдаг.

Харин хамгийн эртний гэж болох тулааны урлагийн төлөөлөл нь орчин үеийн "Сүмо" бөгөөд эртний тулааны шинж чанараа бүрэн алдсан цэвэр спорт болон хөгжиж байгааг та бүхэн мэдэх билээ.

Мөн Монгол үндэстэн бид яагаад хүчирхэг байсан болон бидний тулааны урлагийн агуу нууц юунд оршин байгааг өвөг дээдэс минь бидэнд хэрхэн өвлүүлэн үлдээсэн талаар нээн өгүүлэх болно.

Мөн сайтар уншин ойлгох юм бол хөших мэх болон өчиг гэж юу юм, зэвсэгийн эрдэм гэж юу юм... түүнийг хэрхэн ойлгож хэрхэн ашиглах талаар энэ бүтээлдээ Дэлхийн Чингэс хааны Акедемийн акедемич, Олон Улсын Хэмжээний мастер Дархижавын Отгонбаяр нь сонирхолтой, баталгаа, дүгнэлттэйгээр үзүүлэхийг зорьсон нь анхаарал татсан бүтээл болгосон байна.

 

3794 hitsPrint