 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо нь Үндэсний Тулааны Урлагаар хичээллэгсэд болон тамирчдын ур чадварыг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Холбооны Аварга Шалгаруулах насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнээ 2011 оны 10-р сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тэмцээн: Хөнгөн жин, Дунд жин, Хүнд жин гэсэн 3 жинд "Монгол-Зо" Урлагийн насанд хүрэгчдийн тоглолтын дүрмээр зохиогдоно.
Уг Тэмцээнд зөвхөн Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны салбар клубууд, тамирчид оролцох эрхтэй юм. Энэ удаагийн тэмцээнд "Монгол-Зо" Урлагийн "Мандах" цол Хүрэн бүснээс доош зэрэг цолтой тамирчид оролцоно. \Мастер цолтой тамирчдыг оролцуулахгүй болно\
Уг тэмцээнд амжилт гаргаж медальт байранд шалгарсан тамирчид болон Мастер цолтой тамирчид нь энэ оны 12-р сард зохиогдох МУ-д хөгжиж буй бүх бие хамгаалах урлагийн Холбоод, Клубууд оролцдог "Монгол Улсын Аварга 2011" Аваргын бүсийн төлөө нээлттэй тэмцээнд МҮБХУХолбоог төлөөлөн оролцох эрхтэй болно. |