 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны 2011 оны насанд хүрэгчдийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн Чингэлтэй Дүүргийн Биеийн тамир Спортын Хорооны дэмжлэгтэйгээр 10-р сарын 23-ны өдөр тус хорооны спорт заланд явагдлаа.
"Монгол-Зо" Урлагийн тоглолтын дүрмээр хөнгөн жин\65 кг хүртэл\, дунд жин\65-75кг\, хүнд жин\75 кг-аас дээш\ гэсэн ангилалд 10 багийн 41 тамирчин хүч чадвараа сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр: Д.Хүрэлбаатар, Б.Наранбадрах дасгалжуулагчтай "Оргил" Клуб , Цом, алтан медаль
У.Үүрийнцолмон дасгалжуулагчтай "Мон-Зо" Клуб Цом, мөнгөн медаль
Б.Зоригт дасгалжуулагчтай "ХЦ-ийн 0303-р тусгай салбар" хүрэл медаль тус тус хүртлээ.
Хөнгөн жин: Цом, Алтан медалийг "Мон-Зо" Клубийн тамирчин У.Үүрийнцолмон
Мөнгөн медалийг "Оргил" Клубийн тамирчин Б.Наранбадрах
Хүрэл медалийг "Одод" Клубийн тамирчин Х.Мөнхөө
Дунд жин: Цом, алтан медалийг "ХЦ-ийн 0303-р тусгай салбарын тамирчин Б.Зоригт
Мөнгөн медалийг "Оргил" Клубийн тамирчин Э.Сумъяа
Хүрэл медалийг "Оргил" Клубийн тамирчин П.Баттамир
Хүнд жин: Цом, алтан медалийг "Оргил Клубийн тамирчин Ц.Азжаргал
Мөнгөн медалийг "Оргил" Клубийн тамирчин Г.Батчулуун
Хүрэл медалийг "Оргил" Клубийн тамирчин Э.Билгүүн нар тус тус хүртэн амжилт үзүүлсэн байна.
Улсын болон олон улсын тэмцээнд эхний гурван байранд шалгарсан тамирчид Холбооны дүрмийн дагуу цол, зэргээ нэг шат ахиулдаг бөгөөд амжилт үзүүлж Спортын цол зэргээ ахиулсан тамирчид болон тэмцээнд оролцсон нийт шавь тамирчиддаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Тэмцээнийг Д.Цолмон захиралтай Зам Гүүрийн "Дагшин Харгуй" ХХК ивээн тэтгэж хамтран зохион байгуулсанд Холбооны шавь тамирчдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. |