 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Монгол Улсын Аварга 2011" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээнийг 2011 оны 12-р сарын 10-ны өдөр МҮЭСТОрдоны спорт зааланд зохион явуулах гэж байна.
Тэмцээнд: МУ-д хөгжиж буй бүх бие хамгаалах урлагийн холбоод, клубууд, цэрэг цагдаа хүчний болон харуул хамгаалалтын байгууллагууд, тулааны урлагаар хичээллэгсэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээн: Хөнгөн жин /-65 кг хүртэл/, Дунд жин /65-75 кг/, Хүнд жин /75-аас дээш/ гэсэн гурван жинд Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн дүрмээр зохиогдоно.
Тэмцээнд: 1 жинд 1 байгууллагаас 3-аас илүүгүй тамирчин оролцохыг зөвшөөрөх бөгөөд тэмцээний удирдамж зааврыг МҮБХУХолбооны төв клуб болох "Оргил" клубээс /ЧД.1-р 40.000т Мөнгөн Завъяа дэлгүүрийн хойд талд "Монгол Уламжлал" Академийн байр/ ирж авч болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9191-6871, 8999-6556 утсаар холбогдож авна уу.
Тэмцээн зохион байгуулах комисс.
|