[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Монгол Улсын Аварга тэмцээн удахгүй эхэлнэ.
2011-11-24

 Манай Холбоо нь хуучин Спортын Төв Ордонд УАШТэмцээнээ зохиох албан ёсны хуваарьтай байсан боловч олимпийн тэмцээнд чөлөөт бөхийнхнийг бэлдүүлэх дарга нарын лобби, тушаалаар энэ сарын 1-нээс эхлэн Спортын Төв Ордоны "А" заланд ямар ч тэмцээн зохиохгүй болгон чөлөөтийнхний дэвжээг зассан тул аргагүй эрхэнд тэмцээнийг баруун 4 замд байрлах Үйлдвэрчины Эвлэлийн Соёлын Ордоны "Тэмүүжин бөхийн сургуулийн Спорт заланд зохиохоор боллоо.

Тэмцээний гол онцлог бол манай улсад хөгжиж байгаа тулааны спортын төрлүүд болон цагдаа, хүчний байгууллагуудын дунд нээлттэй зохиогддог болон нэг жингийн ангилалд нэг багаас 3 тамирчинаас илүү тамирчин оруулддаггүй дан чадвартай, шилдэг тамирчидын дунд зохиогддогоороо өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн болдог юм.

Тэмцээн нь Монгол-Зо урлагийн бүрэн цохилтот\full contact\дүрмээр хөнгөн жин 65кг хүртэл, Дунд жин 65-75 кг хүртэл, хүнд жин 75-аас дээш гэсэн ангиллаар болно.

Урьдчилсан байдлаар 24 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. 

Манай Холбооны шилдэг тулаанчид Биеийн Тамир Спортын Тэргүүний ажилтан, Монгол Улсын Спортын мастер, Хар бүс 4 дантай дасгалжуулагч Д.Алтанхүүгийн удирдлага дор нэгдсэн бэлтгэлдээ гараад байна.

Монгол Улсын Аварга тэмцээн нэг л өдөр зохиогдох тул та бүхэн өргөнөөр ирж сонирхон хөгжөөн дэмжээрэй

2388 hitsPrint