[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Монгол Улсын Аварга 2011 тэмцээн маргааш эхэлнэ.
2011-12-09

 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоонын Удирдах Зөвлөл нь спортыг дэмжигч М.Өлзийтөгс захиралтай "Сэврэй Айрбег" ХХкомпанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул энэ жилээс эхлэн тус тэмцээнийг "Сэврэй Айрбег" ХХКомпанийн нэрэмжит болгон жил бүр зохион явуулж байхаар шийдвэрлэлээ.

  Энэ жилийн тэмцээний онцлог, сонирхол татуулсан тоглолтуудыг сайтдаа байршуулах бөгөөд өнөөдөр тамирчдын жин, эрүүл мэндийн үзлэгийг явуулж сугалаа сугаллаа.

Сонирхолтой нь Хөнгөн, Дунд, Хүнд жингийн тамирчидын тоо яг адилхан 18 байсан нь манай Холбооны түүхэнд сонирхолтой тохиолдол боллоо.

Хэдийгээр тэмцээнд оролцох сонирхолтой залуус, тамирчид олон байсан боловч тэмцээнийг зохион байгуулах комисс уламжлал болгон нэг багаас нэг жингийн ангилалд 3-аас илүү тамирчид оруулдаггүй тул хамгийн шилдэг аварга, спортын мастерууд өрсөлддөг тэмцээн гэж ойлгож болно.

2009 оноос эхлэн тэмцээний аваргын бүсийг С.Гансүх захиралтай "Уушгийн Агуй" ХХКомпани нь ивээн тэтгэж үйлдвэрлэдэг бөгөөд энэ жил бүсний чанар, зохиомжийг үндэсний хэлбэрт оруулан өөрчилсөн нь хараа булааж байлаа. Сонирхуулахад н.Гансүх захирал нь 1990 -ээд онд Монгол Каратэ \орчин үеийн Монгол-Зо урлаг\ --р хичээллэж байсан Д.Отгонбаяр багшийн шавь юм байна.

Тэмцээн өглөө 9-н цагаас нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа их үдэд буюу 14.00 цагаас болж үдээс хойш хагас шигшээ болон, финалын тоглолтууд явагдсанаар өндөрлөх юм.

Тэмцээний нээлт хаалтан дээр Монголын Таеквондогийн Холбооны болон Үндэсний бие Хамгаалах Урлагийн Холбооны шилдэг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхуулна.

Та бүхэн өргөнөөр сонирхоно уу..... 

2811 hitsPrint