 Энэ тэмцээнд манай Холбоо нь Кик боксын"Заг" Холбоотой хамтран баг бүрдүүлж Ц.Шарамжамц даргатай Чингэлтэй Дүүргийн Биеийн Тамир Спортын Хорооны нэр дээр оролцлоо.
Нийт 9-н жингийн ангилалд хүч сорин өрсөлдсөнөөс манай тамирчид маш амжилттай оролцож 3-н алт, 2-мөнгө, 3-н хүрэл медалийн амжилт үзүүлсэнээр багийн дүнгээр аварга цол хүртлээ.
Багийн дүнгээр 2-р байранд "Алдар" Спорт Хороо орсон байна. Ирэх 4-р сарын 22-оос 24 ний өдрүүдэд УАШТ болох бөгөөд Холбооны шигшээ тамирчид 7 хоногийн сэргэлт аваад нэгдсэн бэлтгэлдээ гарах юм.
Эмэгтэй 48 кг
1. Ж.Энхтуул мөнгөн медаль \Холбооны Хэнтий аймгийн "Тас" Клуб\
Эмэгтэй 56 кг
2. Б.Соёлмаа алтан медаль \Холбооны "Оргил" Клуб\
Эрэгтэй 57 кг
3. Б.Түвшин алтан медаль \"Заг" Холбоо\
4.Д.Түвшинбаяр хүрэл медаль \"Заг" Холбоо\
Эрэгтэй 63.5 кг
5. Г.Мөнх-Од алтан медаль \ "Заг" Холбоо\
6. Ч.Амарзаяа хүрэл медаль \Холбооны "Хос нударга" Клуб\
Эрэгтэй 71 кг
7. Г.Балдангомбо хүрэл медаль \Холбооны "Оргил" Клуб\
Эрэгтэй 75 кг
8. Б.Хатанбаатар мөнгөн медаль \"Заг" Холбоо, Шандас дожо\ тус тус хүртсэн байна.
Нийт тамирчиддаа цаашдын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе
Шигшээ багийн дасгалжуулагчаар Холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанхүү, Заг Холбооны е.н.б.дарга Ө.Гантөмөр нар хамтран ажилласан байна. |