[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Бүх Ард Түмний Спартакиад
2012-03-29

 Манай улсад Дэлхийн таеквондо буюу өмнөд Солонгос улсынх болон Олон улсын таеквондо гэж Хойд Солонгос улсын гэсэн 2 төрөл үйл ажиллагаагаа явуулж байдаг билээ.

Бодлогын хувьд Олимпийн төрөлд орсон Дэлхийн таеквондогоор Бүх Ард Түмний Спартакиад зохиогдох байх гэж бодож байсан боловч Эрүүл Мэндийн сайд н.Ламбаа даргын шийдвэрээр Олон улсын төрлөөр буюу Хойд Солонгосын төрлөөр зохиогдох болсон нь тулааны урлагынхны инээд, дургүйг хүргэсэн ажил боллоо гэж болох юм. 

Улс төрд нөлөөлдөг шиг одоо бүр спортын хөгжилд нөлөөлдөг болох л дээ. Хөөрхий сайд аягүй л бол нэг улсын нэг л төрөл гэж бодоод дэмжсэн байх л даа ....

Таеквондогийн хоёр Холбоо\Монголын\ тэмцээнийг зохион явуулах дээр бөөн маргаан болж болж бараг л олон улсад зөвшөөрөгдсөн дүрмээ хүртэл өөрчлөх дээрээ тулсан юм байх.

Сонирхуулахад Дэлхийн таеквондогийн тоглолтын дүрэм нь зөвхөн хөлийн техникээр өрсөлдөж гарын цохилтыг бүрэн хориглодог бол Олон улсын таеквондогийн төрөл нь гараар эхэлж довтолох бол нэг удаа тоглолтын дунд  угсраа цохилтыг 2-оос илүү хийдэггүй гэж байгаа 

Хамгийн сонирхолтой инээд хүргэсэн зүйл тэмцээн дээр анзаарагдаж байсан нь хоёр талын зөрчил жирийн хүнд анзаарагдаж байснаас гадна гарын цохилтыг дүрмэнд зааснаар хэрэглэн өрсөлдөгчөөсөө илүү оноо авсан тамирчиныг хөлийн техник хэрэглээгүй гэх үндэслэлээр өрсөлдөгчид нь ялалтыг өгч байсан явдал юм..

Олон улсын таеквондогийн Монголын Холбооны удирдлагад анхааруулахад: Манай улсад анх 1990-ээд онд л зөвхөн өөрийн шавь тамирчидыг гэсэн явцуу бодол байсан юм шүү.. монголдоо спортоо шударга хөгжүүлье гэж уриалмаар....хэлмээр санагдаж байна.

Манай Холбооноос "Мон-Зо Клубийн тамирчин Г.Билгүүн "Алдар" Спорт Хорооны нэр дээр эм\хүнд жинд өрсөлдөж 3-р байр эзлэн хүрэл медаль хүртсэнд хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе

      Энэ сарын 27-нд Кик боксын Бүх Ард Түмний Спартакиадын Улсын аваргын тэмцээн "Мишээл" Экспо дээр болно. Манай тамирчид Чингэлтэй Дүүргийн БТСХорооны нэр дээрээс өрсөлдөнө. \Нийслэлийн аварга баг болсон\

 

 

 

 

 

 

3165 hitsPrint