 Манай Холбооны шигшээ багийн тамирчид Чингэлтэй Дүүргийн БТСХорооны нэр дээрээс хүч, чадвараа дайчлан өрсөлдөж байгаа билээ.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 3 алт 3 мөнгө, 4 хүрэл медалиар аваргалсан билээ. Сайдын тушаал гарсан гэж нэг жинд нэг багаас 2 тамирчин оролцох байсныг болиулсан тул зарим тамирчидаа Сонгино Хайрхан дүүргийн БТСХорооны нэр дээр оролцуулж байгаа болно.
Өчигдөрийн байдлаар манай багийн эхний 3 тамирчин тоглосноос 3-уулаа илт давуу ялалтыг байгуулаад байна.
Спортын мастер Б.Чинзоригт өрсөлдөгчөө хөл хажуу өшиглөлтөөр толгойд нэг удаа унагаж, дараа нь хавирганд нь хүчтэй оруулсанаар дасгалжуулагч нь татгалзан тамирчинаа татсан бол, н.Түвшин, У.Үүрийнцолмон нар өрсөлдөгчөөсөө 7-10 онооны зөрүүтэйгээр ялалтыг аваад байна.
Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид болон дасгалжуулагч Д.Алтанхүү багшдаа өндөр амжилтыг ерөөе |