 Монголын Бүх Ард Түмний Спортын Их Наадмын Кикбоксын Шигшээ тэмцээн 5 хоногийн хугацаанд зохиогдож манай Холбооны тамирчдаас -51 кг-ийн жинд М.Ган-Очир Хүрэл медаль /Мон-Зо клуб/, -69 кг-ийн жинд Г.Батчулуун Мөнгөн медаль /Оргил клуб/ тус тус хүртсэн амжилттайгаар тэмцээн өндөрлөлөө.
Манай Холбооны тамирчид нь Чингэлтэй болон Сонгино Хайрхан Дүүргүүдийн нэр дээр Эрэгтэй-6, Эмэгтэй-3 жингийн ангилалд нийт 13 тамирчин уг тэмцээнд өрсөлдсөн боломч тэмцээн зохион байгуулж буй кикбоксын холбооны шүүгчдийн зөвлөлийн булхайтай ичгүүргүй үйл ажиллагаанаас болж олон тамирчин медаль хүртэх боломжгүй болсон юм. Энэ удаагийн тэмцээнийг шүүн явуулсан шүүгчдийн зөвлөл нь зөвхөн өөрийн тамирчдыг /Алдар, Хан-Уул, Дархан/ хожуулах үндсэн зорилготойгоор манай баг тамирчдыг болон Хилчин спорт хороо, Хүч Спорт хороо, Сүлд спорт Хорооны олон шилдэг тамирчдын тоглолтыг луйвардан зөвхөн нэг талыг барин шүүлт хийснээс тоглолт болгон булхайтай хэрүүлтэйгээр өнгөрсөн гэж хэлж болох юм.
Манай Холбооны баг тамирчид нь энэ тэмцээний өмнө 2012 оны 3-р сард зохиогдон Нийслэлийн Му-Тай Боксын Аварга Шалгаруулах Тэмцээний Аварга багаар шалгарч байсан юм.
Холбооны нийт шавь тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
|