 Монгол Улсын Их Сургуулийн хүндэт доктор н. Дуурсах нь гадаад хэл сурахыг хялбаршуулсан цахим бүтээлүүд болох "Бяцхан тархи", "Их тархи", "Ярьдаг ном" -оор нь манай үндэстэн бүгд мэдэх болсон билээ.
Эрдэмтэн маань удахгүй Монгол үндэстэнийхээ түүх, их Е.Чингэс хааны талаар болон эртний Монгол Цэргийн дайтах урлаг, тулааны эрдмийн талаар тодорхой өгүүлсэн Дэлхий дахинд томд тооцогдох бүтээлийг Хонконг -д хуучин Монгол бичиг, болон Англи, Хятад хэл дээр хэвлүүлэх гэж байгаа юм.
Манай Холбооны удирдлага орчин үеийн ардчилалтай зэрэгцэн хөгжиж байгаа Мастер багш Д.Отгонбаярын уламжлалыг судлан орчин үеийн спорт болгон хөгжүүлсэн "Монго-Зо" урлагийг дэлхийд таниулахад уг бүтээл нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Саяхан тус номын монгол зодооны талаа өгүүлэх бүлэгт орох зураг авалтыг Тэрэлжийн Мэлхий хадны орчимд хийсэн бөгөөд фото зургийг С.Санчир авч, зураг авалтанд Спортын мастер н.Зоригт, У.ҮүрийнЦолмон, н.Сумъяа, н.Бат-Орших нар оролцсон бөгөөд одоогоор тус бүтээлүүд нь тодорхой зүйлд ашиглагдах учир цөөхөн тоотойг альбомд оруулсан тул сонирхоно уу. |