 Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбооноос зохион байгуулж байгаа Кикбоск, Файтингийн Монгол Улсын Аваргыг шалгаруулах "MGL-1" Тэмцээний Аваргын бүсийн төлөө өрсөлдөх эрх олгох сорилго тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Тус тэмцээнд МУ-ын тулааны төрлийн Холбоод, Клубуудын шилдэг мастерууд, тамирчид өрсөлдсөнөөс:
1. Кикбоксын -60 кг-ын жинд: "Монгол-Зо" Урлагийн Спортын Мастер, 1-р дан Хар бүстэй тамирчин У.Үүрийнцолмон
2. Файтингийн -71 кг-ын жинд: "Монгол-Зо" Урлагийн Спортын дэд Мастер, "Гэрэл" цол Улаан бүстэй тамирчин Г.Батчулуун нар ялалт байгуулж АВАРГЫН төлөө өрсөлдөх эрх авлаа.
"MGL-1" Аваргын бүс олгох Тэмцээн нь 2012 оны 12-р сарын 08-нд зохиогдож Монгол Улсын АВАРГУУД-ыг тодруулах юм.
МУ-ын аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө амжилттай тоглож ялалт байгуулсан тамирчиддаа МҮБХУХолбооны багш дасгалжуулагч, шавь тамирчид, гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс талархал дэвшүүлж МУ-ын АВАРГУУД болохыг хүсэн ерөөе.
|