 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны насанд хүрэгчдийн УАШТэмцээн 2012 оны 11-р сарын 04-нд Чингэлтэй Дүүргийн Биеийн Тамир Спортын Хорооны спорт зааланд зохиогдох гэж байна.
Энэхүү тэмцээнд урьдчилсан байдлаар МҮБХУХолбооны салбар 11 клубын 70 орчим тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаад байгаа бөгөөд Тэмцээний техникийн зөвлөгөөн: 2012 оны 10-р сарын 31-нд 19.00 цагаас "Оргил" Клубын зааланд зохиогдоно.
Тэмцээний жин болон эмчийн үзлэг, сугалааг 2012 оны 11-р сарын 03-нд 11-цагаас "Оргил" клубын байранд зохион явуулна.
Тэмцээнд оролцох баг тамирчдыг хуваарийн дагуу жин, эмчийн үзлэгт хамрагдан оролцохыг анхааруулж байна.
Нийт гишүүд дэмжигч, шавь тамирчид, сонирхогчдыг УАШТэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна.
|