 Манай Холбоо нь өнгөрсөн 21 жилийн видео архивыг хатуу дискэнд хөрвүүлэн түүнээсээ Монгол-Зо урлагийн бүх УАШТ болон "Сонсогчийн Алдар", мөн сүүлийн жилүүдэд зохиогдсон Кик Боксын мэргэжлийн тэмцээнүүд, М-1, Файтингийн бичлэгүүдээс шилдэг тоглолтуудыг эмхэтгэн гаргахаар ажиллаад хагас жил болж байна.
Өчигдөр энэ бүтээлд зориулан Монгол Тулааны урлагын тэргүүн багш, шилдэгүүд оролцсон үзүүлэх тоглолтыг зохион байгууллаа.
Үзүүлэх тоглолтыг шавь, тамирчид, эцэг эхчүүд, найз нөхөд, хүндэт зочид уригдан ирж сонирхсон бөгөөд энэ нь түүхийн маш чухал агшинг хамт бичэлцсэнээрээ онцлогтой үйл явдал боллоо.
Монгол улсад маань төдийгүй Дэлхийд гайхагдах хүнд сонирхолтой үзүүлбэрүүдийг хийсэн нь манай мастерууд аргагүй л чадал, чадвартай нь харагдаж байлаа.
Тухайлбал: олон давхар мөсийг гарын ирмэгээр цавчих, толгой дээрээ тоосго лантуудуулах, тоосго угсраагаар мөргөх, олон тоосго давхараар нь хугалах гээд л зүгээр л бичихэд хүн гайхахаар дасгалуудыг мастерууд маань ердийн зүйл мэт хийн дэвжээг эзэгнэж байсан нь монгол омогшил, зүрхэнд огшоож өөрийн эрхгүй бахарал төрж байсныг хэлэх нь зүйн хэрэг юм.
Тус СД-ийг олны хүртээл болгохоор программист н.Төрбат нь хамгийн сүүлийн үеийн технологи, дэвшилийг ашиглан хөдөлмөрлөж байгаа бөгөөд энэ сарын дундуур гэхэд бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монгол тулааныг орчин үеийн спорт болгон хөгжүүлэгч Холбооны Тэргүүн багш Д.Отгонбаяр нь урьд нь 800 жилийн ойд зориулан DVD гаргаж байсныг та бид сайн мэдэх бөгөөд энэ нь түүний олон олон бүтээлүүдийн бас нэг нь болж тулааны урлагийн спортын хөгжилд чухал орон зайг нөхөж байгааг тэмдэглүүштэй.
"Монгол-Зо" урлаг мандан бадраг |