 Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбооноос 2012 оны 12-р сарын 09-ний өдөр АСА Цирк-д зохиогдсон "MGL-1" Монгол Улсын Аваргыг тодруулах Тэмцээнд манай холбооны 2 тамирчин Аваргын төлөө өрсөлдсөнөөс Кикбоксын -60 кг-ын жинд өрсөлдсөн тамирчин У.Үүрийнцолмон тоглолтын 4-р үед өрсөлдөгчөө илт илүүрхэн ялалт байгуулж Монгол Улсын Аваргаар шалгарлаа.
Өрсөлдөгч тамирчин Б.Мөнх-Од \Мэргэжлийн Кикбоксын Заг Холбоо\ нь 2011 оны 60 кг-ийн Аварга тамирчин бөгөөд уг тэмцээнд аваргаа хамгаалсан тоглолт хийн манай тамирчинд ялагдсан юм.
Амжилттай тоглолт хийж Аваргыг ялж Аварга болсонд нь тамирчин У.Үүрийнцолмондоо спортын өндөр амжилт хүсэн ерөөе. |