 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбоо нь жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Монгол Улсын Аварга" Аваргын бүс олгох нээлттэй Тэмцээнийг 2013 оны 01-р сарын 26-ны өдөр МҮЭСТОрдоны спорт зааланд зохион явуулах гэж байна.
Тэмцээнд: Монгол Улсад хөгжиж буй бүх бие хамгаалах урлагуудын холбоод, клубууд, цэрэг цагдаа хүчний байгууллагууд, Тулааны урлагаар хичээллэгсэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тэмцээн: Хөнгөн жин \-65кг хүртэл\ , Дунд жин \65-75 кг\, Хүнд жин \75 кг-аас дээш\ гэсэн жинд Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн дүрмээр зохиогдоно.
Тэмцээнд: 1 жинд 1 байгууллагаас 3 хүртэлх тамирчныг оролцуулахыг зөвшөөрөх бөгөөд тэмцээний урилга, удирдамж зааврыг \www.mongol-zo.com\ татаж авах болон Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны төв клуб болох "Оргил" клубээс \Чингэлтэй дүүрэг, 1-р 40.000т Мөнгөн Завъяа дэлгүүрийн хойд талд "Монгол Уламжлал" Академийн байр\ ирж авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9191-6871, 8999-6556 утсаар холбогдож авна уу.
|